8o
Улаанбаатар хот
mobile menu

“Рио Тинто” Монгол Улсад төлөх ёстой 230 сая $-ын татвараас зугтсан баримтыг илчлэв

2018-02-01 13:42:49

Өнгөрсөн сард  Монголын Татварын ерөнхий газраас 155 сая ам.долларын татварын актыг тавьсан. Харин Туркойз Хилл торгуулийг үндэслэлгүй гэж үзэж буйгаа илэрхийлээд байгаа.  Мөн тавигдсан торгуулийг үнэлж дүгнэж, хуулийн хугацаанд хариу мэдэгдэх болно хэмээн мэдэгдсэн. 
Тэгвэл  “Рио Тинто” групп болон тус группын Оюутолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг охин компани “Turquoise Hill Resources Ltd.” Канад, Монголд 700 сая ам.долларын хохирол учруулсан гэж Голландын SOMO групп мэдээллээ. 700 сая ам.долларын 470 сая нь уул уурхайн хүнд механизм худалдаж авахтай холбоотой асуудлаар Канад улсад учруулсан хохирол, 230 сая нь Монгол Улсад учруулсан татварын хохирол гэсэн байна. 
Энэхүү мэдээлэл олон нийтэд цацагдсаны дараа “Рио Тинто” группын Лондон дахь төлөөлөгч мэдэгдэл гаргаж, SOMO группын дүгнэлтийг алдаатай гээд “Оюутолгой бол Монгол Улсын хамгийн том татвар төлөгчдийн нэг, 2010-2017 онд нийтдээ 1.8 тэрбум ам.долларын татварыг Монгол Улсад төлсөн” гэсэн мэдэгдэл хийжээ.Энэхүү мэдээллийг гаргасан SOMO групп нь Голландын Засгийн газар болон Европын холбооноос санхүүжиж, Үндэстэн дамнасан корпорациудын санхүүд задлан шинжилгээ, дүгнэлт хийх чиг үүрэгтэй ашгийн бус байгууллага юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цнд
Төрд бг хулгайчууд хэзээ ч мнгл-н төлөө сатгэл гаргахгүй. Яагаад. Тэд бол бүгд гадныханд худалдагсан бохир гартнууд. Бүгдийг нь тонилговол таарна
2018/02/04 66.181.160.54
Цнд
Энэ хулгайчууд төр зайдагнасаар бг цагт тэр. Рио гэгч луйварчид чинь мнгл-г самарсаар л гар хөл нь нөгөө л баяр. Баярцогт нөгөө муу схбилэг гм-н одоо төрд бг ми. Сү гээд л овогтнууд рио-г дэмжсээр
2018/02/04 66.181.160.54
харамсаж байна
Гадныхан наад захын алдсан ашгийг нэрлэж байна. Монгол төр минь яагаад энэ гадаадын луйварчидтай тэмцэж авах ёстой ашгаа авахгүй байна вэ? ТӨРд байгаа хүн бүр С. Баяр тэргүүтэй авлигачдыг дэмжээ
2018/02/02 66.181.179.181
Ц.Баатар
Монгол төр минь,Монгол улс минь ийм байж болохгүй.Төр ажлаа хийхгүй байна.Төрд улс үндсээ гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг бол !!!сэтгэл минь өвдөж байна яахвээ? Монголчуудаа???
2018/02/02 66.181.160.97
Ард түмэн
Риотинтоог эсэргүүцэж жагсая Оюу толгойгоос татвараа нөхөж бүрэн ав Нөөц ашигласны төлбөрийг Эрдэнэттэ адил олон улсын жишигээр 16 хувь болгох
2018/02/02 202.9.42.57
Ах
Ард түмэнээс авах татварыг нэмэх гэж зүтгэхээр энэ Оюутолгойн луйварчдаас ядахдаа авах ёстой татвараа бүрэн авах гэж тэмцэх зүрх зоригтой эр энэ засгийн газарт алга уу!!!!!!!!
2018/02/01 139.5.218.33
Иргэн
Рио тинтоогиин дансыг маш хурдан хаа хулгайчуудын эсрэг жагсцгаая
2018/02/01 202.9.43.29
зочин
Риотинто-д Тэрбишдагва нарын хийсэн шалгалтаар илэрсэн тэр олон сая доллорын өрийг манай төрөөс яагаад хөөцөлдөж төлүүүлэхгүй байнаа.
2018/02/01 150.129.141.157
Zochin
Dawarsan pizde we
2018/02/01 66.181.161.23
IRGEN
JINHENE UNENIIG NI L HELSEN BNA.
2018/02/01 202.179.25.190
Zev
Uund duruuluud hen ni ezen be gedgiig medruuleh heregtei.
2018/02/01 27.123.212.137
утаа
үнэн хэлжээ рио тинто монголчуудад өрөө яаралтай төл цааш нь давалгаал ард түмээн
2018/02/01 202.70.33.242
харамсаж байна
Гадаадын шударга хүмүүс илчиллээ. ОДОО манайхан мөнгөө нэхэх эрхтэй шүү. С. Баяр тэргүүтэй авлигачдыг алийн болтол хамгаалах ёстой вэ? одоо эрүү үүсгээд асуудлыг шийдэх болоогүй юм уу?
2018/02/01 66.181.179.181