8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сараас ахмадуудын тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

2018-02-01 14:51:00

Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар ахмадын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна.

Мөн Засгийн газраас Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон юм. Түүнчлэн Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоосон билээ. Ингэснээр энэ сараас эхлэн Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Сануулахад, энэ оны Төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг баталсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ТЭТГЭВЭР
ДАРАА НЬ ХУВЬ ГЭСЭН. ОДОО 27000 НЭМЭГДСЭН. БАЙНА ЛЭЭ.
2018/02/01 202.131.228.131
ТЭТГЭВЭР
ЕР НЬ ХУДЛАА ЯРИХАА Л БОЛЬЧИХ. ЭХЛЭЭД 5-20 ХУВЬ ГЭЖ БАЙСАН. ДАРАА НЬ
2018/02/01 202.131.228.131
с.шүрэнчимэг
сайн байна уу тэжээгчээ алдсаны тэтгэмж нэмэгдсэн үү
2018/02/01 103.9.90.130