8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-ын Жорж Масоны их сургуульд суралцах боломж

2018-02-01 14:59:00

Хөвсгөлийн сүрлэг уул толгодын дунд өссөн бивээр америкийн томоохон их сургуулиудын нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож сургууль судлаж явахдаа суралцах зорилго тэмүүлэлтэй хүнд суралцах боломж олон байдаг талаар эргэцүүлэн бодож байлаа. Хэдхэн жилийн өмнө америкт суралцах нь жирийн монгол залууст мөрөөдөл төдий байсан ч одоо өөрийгөө, хэлний мэдлэгээ бэлтгэж чадсан хэн бүхэнд суралцах боломж их болжээ. Улс орны хөгжил, мэдээллийн нээлттэй байдал нь боловсролын салбарт ч үр өгөөжөө өгч олон зуун монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт суралцаж буйг энд тэмдэглэх нь зүйтэй. “Мэргэжлийн боловсролыг дэмжих сан” төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулахдаа би дундаж орлоготой олон залуусын боловсролд хөрөнгө оруулт хийхсэн, мэдээллийг нь ойр болгохсон гэж зорьсон юм. Зорилго маань ч эхнээсээ биеллээ олж сангаараа дамжуулан хэд хэдэн залуусыг америк оронтой танилцуулж, мөрөөдөлд нь жигүүр ургуулсан билээ. Энэ удаад Та бүхэндээ Вашингтон ДиСи хот дахь Жорж Масоны Их сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож Төрийн бодлого, Төрийн удирдлагаар мастерийн хөтөлбөрт суралцах боломжийн талаар олж авсан мэдлээллээсээ хуваалцаж байна.

Яагаад Жорж Масон гэж...

Жорж Масоны Их сургуулийн төгсөгчдийн 80 хувь нь сургуулиа төгсөөд зургаан сарын дотор ажилд ордог гэсэн судалгаа байдаг. Дэлхийн 130 гаруй орны оюутан залуус, эрдэмтэн, судлаачид тус сургуулийг зорин ирж суралцдаг төдийгүй оюутны хотхонд 34000 мянгагаруй оюутан судлаачид суралцаж байгаагаас оюутны дотуур байранд 6200 гаруй нь суралцаж амьдардаг байна. Тус сургууль 10 салбар сургууль, коллежтойгоос “Антонин Скалиа” хуулийн сургууль нь 2017 оны дэлхийн шилдэг хуулийн топ 100 cургуулийн 29 дүгээр байрт эрэмбэлэгдсэн амжилтыг үзүүлжээ. Салбар сургууль тус бүр нь сургалтын өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай хэдий ч Жорж Масоны төгсөгч гэсэн нэгэн брэндийг дэлхий дахинд хэдийнэ бий болгосон.

  • Антонин Скалиа хуулийн сургууль,
    2017 оны дэлхийн шилдэг хуулийн топ 100 cургуулийн 29 дүгээр байр.
    Shanghai Ranking's Global Ranking of Academic Subjects 2017 – Law  /эх сурвалж http://www.shanghairanking.com/Shanghairanking-Subject-Rankings/law.html/
  • Боловсрол ба хүний хөгжлийн коллеж,
  • Эрүүл мэнд ба хүний үйлчилгээний коллеж,
  • Хүмүүнлэгийн ба нийгмийн ухааны коллеж,
    Шинжлэх ухааны коллеж,
  • Урлаг, уран сайхны коллеж,
  • Schar Төрийн бодлого ба Төрийн удирдлагын их сургууль

 2017 оны дэлхийн шилдэг Улстөрийн шинжлэх ухааны топ-100 cургуулийн 51 дүгээр байр.
Shanghai Ranking's Global Ranking of Academic Subjects 2017 - Political Sciences /эх сурвалж http://www.shanghairanking.com/Shanghairanking-Subject-Rankings/political-sciences.html  /

  • Зөрчилдөөний дүн шинжилгээ ба шийдвэрийн сургууль
  • Бизнесийн их сургууль,
  • Инженерингийн их сургууль гээд 10 салбар коллеж болон их сургуулиудаас бүрддэг их сургууль юм.

Төрийн бодлого, төрийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалах нь

            Улс үндэстэн бүр өөрийн гэсэн төрийн бодлогоо хамгийн үр дүнтэйгээр төлөвлөж, хэрэгжүүлэхийг зорьдог. Үр дүнд суурилсан олон нийтийн бодлого хэрэгжүүлэхэд боловсон хүчний ур чадвар ихээхэн хамааралтай. Жорж Масоны Их сургуулийн Төрийн бодлогын Магистрын хөтөлбөр нь суралцагчаа жирийн нэг бодлого боловсруулагч бус төгсөөд нөлөө бүхий албан тушаалд томилогдон ажиллахад бэлтгэдэг.

Тус сургуулийн төгсөгчид үндэсний аюулгүй байдал, төрийн санхүүжилттэй төсвийн байгууллага, төрийн бус байгууллага, бүс нутгийн эдийн засгийн хөгжил, хотын бодлого, терроризм, үндэстэн дамнасан корпораци зэрэг олон төрлийн бодлого боловсруулдаг салбарт ажилладаг. Төгсөгчдийн дийлэнх олонх нь төрийн болон хувийн хэвшлийн салбарууд, тухайлбал засгийн газрын агентлагууд, ТББ-ууд, зөвлөх компаниудын ажлын байруудад голчлон ажилладаг юм байна.

Элсэх боломжит хугацаа

Гадаад оюутны хаврын элсэлт 2018 оны тавдугаар сарын 1, намрын элсэлт 2018 оны арваннэгдүгээр сарын 1 нд болно.

Элсэгчид тавигдах шаардлага нь

  1. Онлайнаар бүртгүүлэн бүртгэлийн хураамж төлнө. Онлайнаар бүртгүүлэх хаяг: https://www2.gmu.edu/admissions-aid/apply-now
  2. Өөрийн суралцах мэргэжлээрээ 750-1000 үгэнд багтаан тус мэргэжлээр суралцах нь өөрт нь ямар ач холбогдолтой болох талаар эссэ бичнэ.
  3. Хувь хүнийхээ талаар танилцуулсан дэлгэрэнгүй танилцуулга бичнэ.
  4. Төгссөн сургуулийн диплом түүний хуулбарыг англи хэл дээр хөрвүүлэн баталгаат орчуулга хийлгэн илгээнэ.
  5. Их сургуулийн багш, одоогийн албан газрын удирдлага зэрэг өөрийгөө тодорхойлж бичих боломжтой хоёр хүнээс өөрийгөө тодорхойлуулсан тодорхойлолт захидалыг ирүүлэх шаардлагатай.
  6. Заавал TOEFL/ IELTS оноотой байх шаардлагатай. Хамгийн багадаа TOEFL-ийн 88 оноо. Үүнд дөрвөн дэд бүлгүүдэд тус бүр дор хаяж 20 оноотой байх унших, бичих, сонсох, ярих. Эсвэл IELTS-ийн5 оноотой байх.
  7. Төлбөрийн чадварын мэдээлэл. Үүнд банкны баталгаа ирүүлэх шаардлагтай бөгөөд таны дансан дахь мөнгөний хэмжээ сургалтын төлбөрт хүрэлцээтэй эсэхийг нотлох дансны үлдэгдэл гаргасан банкны албан бичиг байна.

F-1 исвэл J-1 виз мэдүүлэх тохиолдолд сургуулиас таниар маягт бөглүүлнэ.

Сургалтын төлбөр

2017-2018 оны хичээлийн жилд нийт 39 кредит цаг хичээл судлах шаардлагатай. Хэрвээ АНУ-ын иргэншилтэй бол нэг кредит цагийн төлбөр нь 795 ам.доллар, гадаад иргэн бол 1516 ам.долларын төлбөр төлнө.

Cургалтын төлбөрийн дэмжлэгийн талаар

Суралцах хүсэлт гаргагч бүрт АНУ-ын  Холбооны оюутны туслалцааны (FASFSA) байгууллагад хандаж www.fafsa.ed.gov хаягаар орж туслалцаа үзүүлэхтэй холбоотой маягтыг бөглөж санхүүгийн дэмжлэг авах боломж бий.

Мөн Жорж Масоны Их Сургуулийн оюутны санхүүгийн тусламжийн албанд доорх хаягаар  хандаж хүсэлт гаргах боломжтой. http://financialaid.gmu.edu

Хичээллэх цагийн хуваарь

Долоо хоногт хоёр ба түүнээс олон өдөр хичээл сонгон судлах боломжтой.

Өдрийн хичээл16:30-19:10 цаг, оройн хичээл 19:20-22:00 цаг хүртэл ордог.

Оюутны амьдрах орчин

Сургуулийн дотуур байранд жилд дунджаар 6200 гаруй оюутан суралцаж амьдарч байна. Нийт 500 гаруй сонирхолын бүлэг, клубууд үйл ажиллагаа явуулдаг. Жилд 1000 орчим олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагддаг. \Үнэ төлбөргүй угаалгын машин хэрэглэх гэх мэт амьдрахад шаардлагтай жижиг зүйлээс эхлээд бүх зүйлс бий.\

Сургуулийн олон нийтийн сүлжээ

Facebook.com/georgemason
Twitter.com/givingtomason

Жорж Масоны Их сургуулийн мэдээлэл танд таалагдсан бол олон нийтийн сүлжээгээр түгээж олон залууст хүргэхэд тус болно гэдэгт итгэлтэй байна. Дараа нь University of Maryland их сургуульд суралцах боломжийн талаар танилцуулах болно.

Бодож сэтгэх, зорилго зүтгэлтэй хэн бүхэнд боломж оршдог.

otgonulzii_gm2

otgonulzii_gmotgonulzii_gm4

2017-Winter-Grad-live-photo-SIZEDbanner_aboutbbanner_admissionsbbanner-student-lifeFF-homepage-160513084-1-e1512768570879jdadmissions_landing-atrium

shanghai-rankingslider2-new

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment