Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Өнөөдөр болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн болоод байна. Тоймоо хүлээн авна уу.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
'Эрдэнэт' үйлдвэрийг битүүмжлүүлэх үү, эсвэл 51 сая ам.долларын өрийг төр төлөх үү
Монголын Засгийн газар Арбитрын хоёр шатны шүүхэд ялагджээ. Тодруулбал,Өмнөд Африк дахь Стандарт банкны мэдэлд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр очих шийдвэр гарчээ. “Эрдэнэт” үйлдвэр хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг нэлээд хэд хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан байна. Одоогоос хэдэн жилийн өмнө “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээлийн маргааныг шийдвэр ийн гарсан байна. Энэ маргаанаар Лондоны Арбитрын шүүх хуралдаан дөрвөн удаа болж, эхнийхээс бусдад нь “Стандарт” банк ялж, “Эрдэнэт” үйлдвэр ялагдал хүлээсэн байна. Гурван удаагийн арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан байна. Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг манай засгийн газар хүлээж авсан хэрнээ өнөөдрийг хүртэл нам чимээгүй байна. Бодит нөхцөл байдал дээрээ Эрдэнэт үйлдвэрээ “Стандарт” банкинд алдах уу, эсвэл 51 сая ам долларын өрийг төр төлөх үү гэдэг шийдвэрлэх цаг үетэй тулаад байна.
2013 онд Ерөнхий сайд С.Баярын Засгийн газрын үед “Жаст”-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларыг зээлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан зээл авсан байдаг. Тухайн үеийн ТӨХ-ны дарга, өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар болон одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, “Эрдэнэт”-ийн экс ерөнхий захирал Ч.Ганзориг нар "Эрдэнэт" үйлдвэрийг “Жаст” группийн зээлийн барьцаанд тавьсан талаар мэдээлэл гарч байсан.
Тухайн мэдээлэл гарч эхэлсэн даруйд УМБГ-аас Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Дээрх эрхмүүд харин ““Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй холбоотой асуудал огт байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр болоод УБТЗ-ыг өрөнд тавьж гарын үсэг зураагүй” хэмээн мэдэгдсэн. Эцэс сүүлдээ Ш.Батхүүг Нийслэлийн прокурорын газраас 2013 оны есдүгээр сарын 23-нд хорих шийдвэр гаргасан. Түүнтэй хамт Төрийн өмчийн хорооны хоёр томоохон албан тушаалтныг хорьж байсан. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү “Жаст” групп гадаадын банкнаас зээл авахдаа ТӨХ, “УБТЗ” компанийн дарга нарын өмнөөс хуурамч баталгаа гаргасан. Төрийн өмчит компаниудын өмнөөс хуурамч бичиг, баримт бүрдүүлж, гарын үсгийг нь дуурайлгаж зурсан гэдгээ хүлээсэн гэсэн мэдээлэл гарч байсан.
Харин Стандарт банкнаас 140 сая ам.доллар зээл авахдаа бүрдүүлсэн материал ямар нэгэн хураамч гарын үсэг болон, бусдын гарын үсгийг дууриалгаж зурсан зүйл алга. Монголын засгийн газар нэр бүхий албан тушаалтануудад зээл авахад баталгаа гаргаж өгсөн нь нотлогдож байна гэсэн дүгнэлт гаргаж, Стандарт банкны талд шүүхийн шийдвэр гарсан байна.
Улмаар олон улсын арбитр дээрх 51 сая долларт багтах зээлийн хүүг хоногоор тооцож, сард 900 мянган долларын хүү төлөх шийдвэр гаргасан байна. Ингэснээр өдөрт 75 орчим сая төгрөг төлөх шаардлагатай болоод байна гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй “Стандарт” банк оны өмнөхөн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлэх хүсэлтийг оны өмнө гаргажээ. Лондоны Арбитрын зүгээс “Стандарт” банкны уг хүсэлтийг хангасан талаар мэдээлэл гарч эхэллээ.
Гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд зориулсан хамгийн хямд, эрчим хүчний хэмнэлттэй, утааг бууруулахад чухал нөлөө үзүүлэхүйц цахилгаан халаагуурын шинэ технологийг талаар “Бэст энержи сэйвинг” ХХК-ийн захирал Н.Даваатай ярилцлаа.
-"Анод" халаагуурыг хэзээ эхэлж хийж эхэлсэн бэ. Халуугуурын онцлогоосоо яриагаа эхлүүлье?
-Манайх "Анод" халаагуураа анх 2009 оноос хойш үйлдвэрлэж, туршиж, амьдрал дээр хэрэгжүүлж ирээд байна. Онцлог гэвэл хамгийн өртөг багатай цахилгаан халаагуур юм. Хэрэглэж үзсэн хүмүүс л онцлогыг нь сайн ярих болов уу. /инээв/
-Нэг өрх айл “Анод” халуугуурын авч хэрэглэлээ гэхэд хэдэн төгрөгөөр худалдаж авах уу. Сард хэчнээн төгрөгний цахилгаан зарцуулах вэ?
-Жирийн монгол гэрийг нэмж дулаалалгүй яг байгаагаар нь бариад энэ халаагуурыг хэрэглэвэл нэг айл өрх сард 60 мянган төгрөгийн цахилгаан зарцуулна. Энэ зөвхөн халаагуурт зарцуулсан цахилгааны үнэ. Мөн хамгийн дээд хэмжээ. Үүнээс бага цахилгаан зарцуулах боломжтой.
Айл өрх цахилгаан тогоон дээр хоолоо хийж, гэр ахуйн цахилгаан хэрэглээнд зарцуулах тогны мөнгөтэйгөө нийлээд нэг өрх айл сард 100 мянган төгрөгийн цахилгаан зарцуулж байна. Энэ нэлээд олон жилийн өмнөөс авч хэрэглэж ирсэн айл өрхүүдийн зарцуулсан цахилгааны бодит тоо.
Харин “Анод” халаагуурыг гэртээ авч тавина гэвэл өнөөдрийн өртөг нь 1 сая орчим төгрөг болж байна. Цөөхөн тоогоор үйлдвэрлэж гаргаж аваад тэр. Хэрэв олон тоогоор 2 мянга, 200 мянга үйлдвэрлэвэл 500 мянган төгрөгөөр авах боломжтой. Одоогоор нэг айл сард нэг портер нүүрс хэрэглэж байгаа. Үүнд 120-150 мянган төгрөг зарцуулдаг. Дундаж, хамгийн бага үнэ шүү дээ.Гэтэл халуур хэрэглэснээр тогтмол дуулаантай байж, нүүрс түлж утаа гаргахгүй, цэвэрхэн тохь тухтай байна.
-Халаагуурыг залгахад хэчнээн кв цахилгаан зарцуулагдах вэ. Гэр хороололын айл өрхүүд цахилгааны хүрэлцээ, хүч чадал муу гэх зэрэг асуудал нэлээд тулгамддаг?
-1кв цахилгаан зарцуулна. 1 кв цахилгаан гэдэг чинь ерөөсөө огт тасрахгүй, амралтгүй ажиллахыг хэлж байгаа юм. Тэгэхээр цахилгааны хүчин чадал хүрэхгүй, муудах, зүйл байхгүй. Бид найм, ес нь жил ажиллаж байна. Энэ хугацаанд бүгдийг нь бодолцож, бүгдийг нь л судаллаа. Энэ технологийг бид эрчим хүчтэй нь, халаалттай нь шийдэж байна. Манай халаалт, эрчим хүчийг давхар шийдсэн технологи маань цөөн айлд тавигдсанаас гадна цэцэрлэг, эмнэлгүүд, хүлэмж зэрэг объектыг халааж байна. дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү .
Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар ахмадын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна.
Мөн Засгийн газраас Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон юм. Түүнчлэн Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоосон билээ. Ингэснээр энэ сараас эхлэн Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Сануулахад, энэ оны Төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг баталсан юм.
Одоогоос хэдэн жилийн өмнө “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээл авсан байдаг. Тус зээлийг хугацаанд нь төлөөгүй маргаан арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан байна. Арбитрын шүүхээс “Эрдэнэт”-ийн хөрөнгийг битүүмжилж, 75 сая ам.доллар төлөх шийдвэр гаргаад байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг нэлээд хэд хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.
-Арбитрын шүүхээс “Эрдэнэт”-ийн хөрөнгийг битүүмжилж, 75 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл байна. Та үүнд хариулт өгөөч?
Өмнөд Африкийн Стандарт банк болон Монгол Улсын Жаст группын хооронд явж байгаа маргаан юм билээ. Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Засгийн газарт хүлээх үүрэг гэж байхгүй. 2014 онд баталгаа гаргасан гэсэн асуудалд эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Тэр хэрэг нь АТГ-т шалгагдаж байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой алданги, хүүг цаашид яриа хэлэлцээр хийх шаардлагатай байгаа юм байна лээ.“Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлүүлсэн гэдэг нь худлаа. Худлаа мэдээлэл тарааж, олон нийтийг ойлгомжгүй байдалд оруулж байна.
-Олон улсын Арбитрын шүүхээс шийдвэрээ гаргачихсан юм уу. Манай талаас давж заалдах боломж бий юу?
Давж заалдах ажиллагаа хийгдсэн. Олигтой үр дүнд хүрээгүй шинжтэй.
-Одоогийн байдлаар хэдэн төгрөгний торгууль төлөх юм бэ?
-Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. Үлдсэн нь алданги хүү, торгууль гэсэн зүйл.
-Энэ асуудал Засгийн газарт анх хэзээ ирсэн юм бэ. Засгийн газар нууцалсан гэсэн мэдээлэл гарсан?
-Сүртэй нууцалсан юм байхгүй. Байнга л ярьж байсан сэдэв. АН-ынхан л улстөржүүлээд л яриад байсан.
Өнгөрсөн сард Монголын Татварын ерөнхий газраас 155 сая ам.долларын татварын актыг тавьсан. Харин Туркойз Хилл торгуулийг үндэслэлгүй гэж үзэж буйгаа илэрхийлээд байгаа. Мөн тавигдсан торгуулийг үнэлж дүгнэж, хуулийн хугацаанд хариу мэдэгдэх болно хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл “Рио Тинто” групп болон тус группын Оюутолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг охин компани “Turquoise Hill Resources Ltd.” Канад, Монголд 700 сая ам.долларын хохирол учруулсан гэж Голландын SOMO групп мэдээллээ. 700 сая ам.долларын 470 сая нь уул уурхайн хүнд механизм худалдаж авахтай холбоотой асуудлаар Канад улсад учруулсан хохирол, 230 сая нь Монгол Улсад учруулсан татварын хохирол гэсэн байна.
Энэхүү мэдээлэл олон нийтэд цацагдсаны дараа “Рио Тинто” группын Лондон дахь төлөөлөгч мэдэгдэл гаргаж, SOMO группын дүгнэлтийг алдаатай гээд “Оюутолгой бол Монгол Улсын хамгийн том татвар төлөгчдийн нэг, 2010-2017 онд нийтдээ 1.8 тэрбум ам.долларын татварыг Монгол Улсад төлсөн” гэсэн мэдэгдэл хийжээ.Энэхүү мэдээллийг гаргасан SOMO групп нь Голландын Засгийн газар болон Европын холбооноос санхүүжиж, Үндэстэн дамнасан корпорациудын санхүүд задлан шинжилгээ, дүгнэлт хийх чиг үүрэгтэй ашгийн бус байгууллага юм байна.
Энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургадугаар багт айлын гэр шатаж байна гэсэн дуудлага иржээ. Ийнхүү цагдаагийн алба хаагчдыг очиход Даланзадгад сумын иргэн Ц.Батцолмон нь шатаж байгаа гэрээс 3-5 насны хоёр хүүхдийн амь насыг аварч галыг унтрааж, онцгой гавьяа байгуулсан байна.
Ц.Батцолмон нь галын аюулаас бага насны хүүхдүүдийг аврахдаа өөрийн амь насыг үл хайхран биедээ түлэгдэлт авсан бөгөөд хүүхдүүд мөн түлэгдэлттэй аймгийнхаа Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж байна. Иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн Ц.Батцолмонд Өмнөговь аймгийн цагдаагийн газраас талархал илэрхийлсэн байна.
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар тэтгэврийн нас болон татварын нэмэгдэлтэй хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байгаа. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр болсон. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.
Чуулганы хуралдааны эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ “Татваруудаа нэгмөсөн ярихгүй юм уу.Олон улсын валютын сан гэдэг хадны мангаа урдаа барьчихаад тэднийх ингэж шаардсан гээд яваад байх юм. Нэртэйгээр нь монгол төрийн тамгыг Олон улсын валютын санд шилжүүлээд өг. О.Баасанхүү чи энд тэнд очиж, улс төрийн панз наймаа хийж явдагаа боль. Хэнтэй асуудал ярихаа таниар заалгахгүй. Микрофон ашиглаад хүн доромжилж байдгаа боль. МАХН-ыг эрх баригч намтай нийлж өөрөө л бужигнуулсан юм билээ ш дээ. Дотоод хэрүүлээ чуулганд нялах хэрэггүй. Улсын дээд шүүхээр явж өөрөө учраа ол” хэмээн хэллээ.
Жолооч нь машин дотроо унтаж байсныг ачилтын компаний ажилчид анзааралгүй ачиж, журмын хашаанд хонуулснаас хөлдөж амиа алдсан гэх харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэл гарах болсон. Тодруулбал Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах журмын хашаанд ачигдаж ирсэн автомашин дотор нэгэн иргэн хөлдөж нас барсан дуудлага цагдаагийн байгууллагад ирж, шалгаж эхлээд байгаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 50 орчим насны эрэгтэй хүн машиндаа осгож нас барсан гэсэн дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 26-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Одоогийн байдлаар цогцост задлан шинжилгээ хийж байгаа аж. Задлан шинжилгээний дараа ма