8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Занданшатар: Эрдэнэтийн 51 хувийн асуудлаар би ярихгүй

Сэтгүүлч Т.Хулан
2018-02-02 08:31:00

Одоогоос хэдэн жилийн өмнө “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээл авсан байдаг. Тус зээлийг хугацаанд нь төлөөгүй маргаан арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан байна. Арбитрын шүүхээс “Эрдэнэт”-ийн хөрөнгийг битүүмжилж, 75 сая ам.доллар төлөх шийдвэр гаргаад байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг нэлээд хэд хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ш.Занданшатар болон Эрдэнэтээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн байр, суурийг сонслоо.

 

ЗГХЭГ-ын дарга Ш.Занданшатар: Энэ талаар би ярихгүй. 51 хувиа алдсан юм байхгүй.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Би яг л бусдын адил мэдээлэлтэй байна. Эрдэнэтийн асуудал шүүх дээр л явж байгаа гэсэн. Энэ асуудлаар манай тойргийнхон надад хандаагүй. Засгийн газрын гишүүд болон Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүдээс мэдээлэл авахаар санал хүргүүлсэн. Шүүхээр асуудал нь явагдаж байгаа гэж Ц.Нямдорж сайд өнөөдөр ярьсан байна лээ. 51 хувийг алдах асуудал бол худал байх.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайдад би асуулга хүргүүлсэн. Надад хариу өгөөгүй л дээ. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдрийн чуулганы хуралдааны үеэр би үг хэлэхдээ уг асуудлыг шуурхай оруулах чиглэл өгсөн. Ерөнхий сайдын маргаашийн чуулганы хуралдаанаар хийх мэдээллээр орох ёстой. Гэтэл орохгүй юм шиг байна. Гэхдээ өнөөдөр Уул, уурхайн сайд албан ёсоор тайлбараас өгчихлөө. Тодруулбал, манай улс 102 сая долларын өрөнд орсон өр төлөгдөхгүй бол 51 хувь нөгөө талд шилжинэ гэсэн нөхцөлтэй юм байна. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь нь ОХУ-ын Засгийн газрын өмч, 51 хувь нь Монгол улсын Засгийн газрын өмч байсан. Эрдэнэт үйлдвэрээр барьцаа гаргахад маш төвөгтэй байсан. Учир нь ОХУ-ын тал зөвшөөрөхгүй, үгүй юу гэдэг шиг асуудал шүү дээ. Тиймээс Монгол улсын Засгийн газарт өөрийн мэдлийн 51 хувиараа барьцаа тавьсан байна. Үүний араас төмөр зам явна даа. Хэн ийм хэрэг эзнийг хайж байна. Муу нэртэй, луу данстай Жастын Г.Батхүү рүү л бид дайрч байгаа. Гэхдээ Ш.Батхүүгийн ард өөр бүлэглэлүүд байгаа. “Алтжин”-ийн Г.Алтан гэж бүсгүйн нэр яригдах ёстой. Үүнийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж зориуд дарж байна. Энэ гэрээ маш ноцтой юм. Бид тэнэг алхам хийж, дур зоргоороо авирласан бэ гэдгийг бид энэ гэрээг ил болгосноор мэдэх боломжтой. 49 хувь дээр ч мөн олон улсын шүүхэд зориуд ялагдах УИХ-ын тогтоолыг оруулж ирсэн. Тэр бол 2.5 тэрбум долларын маргаан явж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсын өмч болгосныг бус төрийн өмч болгосон тогтоолыг нь би эсэргүүцэж байгаа юм. УИХ хэзээ ч эрх мэдлээ ийм байдлаар хэтрүүлж болохгүй. 51 хувийг алдана эсвэл 250 гаруй тэрбум төгрөгийн өрөнд орчихлоо. Үүнийг төлөхгүй 51 шууд “Стандарт” банкны өмч болох юм байна лээ. Тиймээс нөхдүүд Арбитрын шүүхэд хандан хөрөнгийг битүүмжлүүлэх хүсэлт өгсөн юм байна. Засгийн газар уг асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй Монгол улс ганц саалийн үнээгээ алдлаа. Бүх зүйлийг ил тод болгох хэрэгтэй. Үүний ард маш том хуйвалдаан байгаа. Маш их улайрал, мафи байгаа. Монгол улсын Засгийн газрын зөвшөөрлөөр төрийн өмчийн 51 хувийг барьцаанд тавьчихсан байна шүү дээ. Тэгэхээр энэ бол ганц Ш.Батхүүгийн асуудал биш. Тухайн үед хэн Ерөнхий сайд хийж байсан. Хэн дарга хийж байсан юм. Энэ нөхдүүд нэг л өдөр Монгол улсыг зарж мэдэх нь. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Мянганбаярын алтны хар нүхэнд зарцуулагдсан байх. Тэрний лиценз одоо хэний мэдэлд байна?
2018/02/02 202.9.42.200
Баатар
51%-ийг гадаадын банкинд өгчихөөд түүнийгээ 49%-аир барьцаалж нуун дарагдужлах оролдлого хийсээр одоо хийж нөхдүүдийг бүгдийг ордноос чирч гаргаж ирээд ард түмэн та нар шийд гээд хаячих хэрэгтэй.
2018/02/02 202.9.40.82
Зочин
Мафийн толгой бол Баяр Элбэгдорж 2 энэ нөхдийг сайн шалгах хэрэгтэй МАН АН толгойд байгаа нөхдүүд бүгэд л ямар нэгэн нотой
2018/02/02 202.9.43.220
зочин
49 хувь яах вэ манай талд байна хэзээч авч болно харин 51 хувь нь юу болоод байна Ням дорж санаа тавиачээ
2018/02/02 112.72.9.26
Равдан
Энэ мөнгө юунд зарцуулагдсаныг шалгах хэрэгтэй Нямдоржын найз Алтангийн муу активийг авсан гэсэн шалгая
2018/02/02 112.72.9.26
зочин
Жорлонхүү наад хулгайч баяр ганзориг сугар гурав монголын баялагийг төмөр замтайн хамт зарчихсан биш үү.одоо хэлэх үг алга даа.жорлонхүү чи бас хулгайч чамтай хамт байгаан бас хулгайч яаан даа.монголч
2018/02/02 66.181.190.217
Зизи
Хариуцлага алдсан нөхдүүдэд нам харгалзахгүй хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Юу ч хэлэр вээ дээ
2018/02/02 122.201.31.205
mgl
ene uls ezen baina uu?
2018/02/02 202.5.196.66