8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сард 2 болон 7-гоор төгссөн тээврийн хэрэгслийн татварыг төлнө

2018-02-10 15:00:00

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Энэ сард 2 ба 7 тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд албан татвараа төлөх юм байна.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг журамтай.

1, 6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
2, 7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
3, 8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
4, 9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
5, 0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тус тус төлдөг.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан төлөх боломжтой. Төлбөрөө банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна.

Хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл