8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн мөнгийг өгч эхэлжээ

2018-02-02 10:33:37

Хүүхэд бүрт сар тутам олгодог 20 мянган төгрөгийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд бүх хүүхдийн данс руу шилжүүлжээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  дэд дарга Т.Бадрахбаяр  “Улсын төсөвт 2018 онд хүүхдийн мөнгө олголтод 164 мянган тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь нийт хүүхдийн 65 орчим хувьд нь олгох боломжтой мөнгө юм. Өчигдөр хүүхдийн мөнгөний бүх олголтыг дансанд нь шилжүүлж, дууссан. Улсын хэмжээнд нийт 678 мянган хүүхэд хүүхдийн 20 мянган төгрөгөө арилжааны 13 банкаар дамжуулан авсан. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох өрхийн мэдээллийг судалгаанд бүртгэж, 554 гэсэн босго онооноос доош оноотой өрхийн хүүхдүүдэд олгохоор болсон.  Харин 2018 оны хоёрдугаар улирлаас бид нийт хүүхдийн 80 хувьд олгохоор ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн мөнгийг  800 орчим мянган хүүхдэд олгоно” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Шал балай
2018/02/03 150.129.140.110
Zochin
Jinhene bayachuud ni yaduu bolj avaad bid met ni bayan bolood baihiim daa
2018/02/02 202.9.44.77
surenkhuu
Amjirgaanii burtgeld hamruulagui burgehgui zawal ail bolgond ochih estoi ymu gd hund surtal gargasan halamjiin ajilchinas boloj hohirch bga ni yah boloj bn hariutslag tootsmoor ym BGDuureg
2018/02/02 66.181.161.121
zochin
зурагт, угаалгын машин, хөргөгчтэй гэхээрэй баян боломжтой айлд орчих уу тэ. Шудрагаар хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө зээлэнд өгөн байж авсын битий ингэж алагчилж байгаач өгвөл өгсөн шиг өгчөөч...
2018/02/02 59.153.84.163
Тэнэг
Миний хүүхдүүдийг битгий алагчил
2018/02/02 27.123.214.104
зочин
сайн байна уу?судалгаанд хамрагдаагүй өрх алиуд яаж судалгаанд хамрагдах вэ?
2018/02/02 66.181.188.43