8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Цалингаас авах татварыг бууруулахыг УИХ-аас дэмжлээ

2018-02-02 11:19:00

ЧУУЛГАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгийг нь хийж баталлаа.


Тус хуулинд өмнө нь өөрчлөлт орж энэ оны нэгдүгээр сарын нэгнээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар буюу 4 шатлалтайгаар албан татвар ногдуулж эхэлсэн. Иймд өнөөгийн хэлэлцэж буй хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэг шатлалтай буюу 10 хувь болгохоор тусгасан юм. Өөрөөр хэлбэл, Хүн амын орлогын албан татварыг нэмэхгүй байх Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийг УИХ-аар дэмжлээ. Уг асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргажээ.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн. Үүний дараа тус хуулийг бүхэлд батлах асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр хууль батлагдав.

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БАТ
ЭРГЭЖ БУЦСАН ХАМГИЙН ЧАДАМЖГҮЙ АРЧААГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР КК
2018/02/02 92.124.206.19
Zochin
ERGUU TULUG SHIG ERGUUTEED L 4 JIL DUUSLAA.
2018/02/02 150.129.140.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment