Ардчилсан намын удирдлагууд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга нар Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалын үр дүн, "Эрдэнэт" үйлдвэрийн төрийн мэдлийн 51 % асуудлаар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж байна. Ардчилсан намын зүгээс "Агаарын бохирдлыг бууруулах мөн Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай бууруулах" зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагыг хүргүүллээ. Эдгээр шаадлагыг биелүүлэхгүй бол цаашид бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалыг үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдлээ.
Нэмэлт мэдээлэл дуулгахад Ардчилсан намаас зохион байгуулсан "Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал"-д 30 мянган иргэн жагсч эсэргүүцлээ илэрхийлсэн бол 21 аймгийн нэгтгэсэн тоогоор 30 орчим мянга, нийтдээ орон даяар 60 мянган иргэн жагсч эрх баригчдад эсэргүүцлээ илэрхийлжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.