8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Амарзаяа “Эрүүл хүүхэд-Зөв амьдралын эхлэл” эрүүл мэндийн аяныг эхлүүллээ

2018-02-02 13:44:08

“Эрүүл хүүхэд-Зөв амьдралын эхлэл” эрүүл мэндийн аян өнөөдрөөс эхэллээ. УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн ивээл дор Даланзадгад сумын ЕБС, СӨБ-ийн бүх хүүхдүүдийн дунд зохиогдож буй “Эрүүл хүүхэд-Зөв амьдралын эхлэл” эрүүл мэндийн аян өнөөдрөөс эхэллээ. Энэхүү аяны хүрээнд тус сумын сургууль цэцэрлэгийн бүх хүүхдүүдийг амны хөндийн үзлэгт хамруулж, анхан шатны эмчилгээг үнэ төлбөргүй хийх юм. Одоогоор “Бүтэнжаргал” “Жаргалын эх булаг” “Хэрмийн цахиур” зэрэг хувийн эмнэлгүүдийн шүдний эмч нар 1, 4, 8-р цэцэрлэгийн хүүхдүүдийг үзлэг оношлогоонд хамруулах ажил эхлээд явагдаж байна. Аяны хугацаа 2018 оны 02-р сарын 13-ныг хүртэл үргэлжлэх ба Даланзадгад сумын 6 сургууль, 10 цэцэрлэгийг тусгай хуваарийн дагуу үзлэгт хамруулах болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл