8o
Улаанбаатар хот
mobile menu

Чатаар танилцаж уулзаад дээрэмддэг болжээ

2018-02-02 15:32:05

ЦЕГ-аас цахим гэмт хэргийн хэлбэрүүд олширч буйн дотор мессежээр болзоод мөнгө нэхэх, биеэ үнэлэх гэмт хэрэг бүртгэгдэх болсныг анхааруулж байна. Үгсэн  хуйвалдаж, дээрмийн хэрэг үйлдэхийг завдсан хэргийг ч шалгаж байна.

Өнгөрөгч 1 дүгээр сарын 31-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг орчимд  хоёр залуу мессежээр танилцсан хоёр бүсгүйтэй болзжээ. Хосууд уулзаад сууж байтал үл таних 3 залуу гэнэт орж ирэн зодож, дээрэмдсэн хэрэг гарчээ. Цагдаагийн  мөрдөн байцаалтаар дээрх хоёр бүсгүй нь биеэ үнэлдэг, үгсэж тохиролцсон залуусаа бусдаар дарамтлуулан  дээрэмдүүлдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Дээрэм хийсэн 3 залуугийн хоёр нь зугтсаныг эрэн сурвалжилж байна. Сар гаруйн өмнө цагдаагийн байгууллагад ийм төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэнийг дурдвал нэгэн охин өөрөөсөө ахмад хүнтэй мессежээр танилцан уулзаж байх үед ах нь гэх залуу орж ирэн "Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэхийг завдсан "хэмээн мөнгө нэхсэн явдал ч гарчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment