8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Малчин өрхөд 1.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна

2018-02-02 15:44:07

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын хүрээнд малчин айл өрхүүдийг нарны зайн системээр хангалаа. Малчны хүүхдүүдийг сурч хүмүүжих нөхцөлийг хангах зорилгоор төсөл хэрэгжүүлж, улсын хэмжээнд 530 гэр цэцэрлэг байгуулж ажиллаж байна. Малчдад техник тоног төхөөрөмж олгож байна. Малчин хүн өөрийн хотноос бэлтгэсэн мах, түүхий идээ баталгаажуулах нөхцөл бүрдүүллээ. Малчин өрхөд 1.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна

Жилд нэг удаа малчдыг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж байна. Малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд тодорхой үр дүнд хүрнэ гэж бодож байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
MALCHID NARNI ZAIN SITEMIIG ALI ERT UURSDUU ABCHIHSAN SH DEE. ENE NUHUR HEZEENII YU YARIAD BAINA DAA.
2018/02/02 150.129.140.66