8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Түвдэндорж: Энэ асуудал бол янаглан хорлох үйл ажиллагаа болсон

2016-01-27 08:38:00

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж тав хоногийн завсарлага авсан. Тав хоногийн завсарлага энэ долоо хоногт дуусаж энэ асуудлыг хэлэлцэнэ. Сүүлийн үед  улс төрийн хүрээнд хамгийн яригдаж байгаа Нийслэлд мандатын тоог нэмэх, болон Ерөнхий сайдыг огцруулах асуудалд намууд ямар саналтай байгаа талаар  УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Б.Түвдэндорж: Ерөнхий сайдыг огцруулах асуудал янаглан хорлох үйл ажиллагаа болсон

- Засагт хамтарч байгаа Шударга ёс эвсэлээс эсрэг саналтай хүмүүс байгаа шдээ. Ирцээ сайн бүрдүүлэхгүй бол Засгийн Газар огцорч магадгүй харагдаж байна?

Манай намын бүлгийн шийдвэр гарчихсан байгаа огцруулахгүй гэдэг дээр 100 хувь санал нийлсэн. Ганц нэг гишүүн эрүүл мэндийн шалтгаантай байгаа. Гэхдээ энэ асуудалд ирж оролцоно гэсэн. Ирцээ 100 хувь бүрдүүлнэ.

- МАН мандатын тоотой холбоотой шантааж хийж байгаа. Энэ асуудалд ямар хариулт өгөх вэ?

- Энэ хоёр асуудал бол хоорондоо холбоогүй асуудал. Засгийн Газрыг огцруулах асуудлыг тавихдаа  Г.Уянга гишүүний албан бичиг дээр тавигдсан боловч гол цаана нь байсан хүч нь бол МАН байсан нь тодорхой болсон. Энэ нь улс орны хэмжээнд эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед гадаад хөрөнгө оруулалт татах чухал үед улс төрийн асуудал босгож ирсэнээрээ манай улсын эдийн засагт хохиролтой. 

Энэ асуудал бол янаглан хорлох үйл ажиллагаа болсон.

-Ийм учраас манай нам энэ байр суурин дээр хатуу бат зогсоно. Ер нь бол тойрог хуваарилах асуудлыг үе, үеийн хотын дарга нар дуугарч ирсэн. МАН дарга М.Энхболд Хотын дарга байх үед яригддаг л байсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөлийг УИХ-д өндөр байлгах хүсэл үе үеийн дарга нарт байсан.  Тэр дагуу л энэ асуудал яригдаж байгаа гэж ойлгож байгаа.  

- Ирэх сарын 01-ээс өмнө мандатын тоог тодорхой болгох, мөн сонгуулийн товыг зарлах ёстой. Одоо завсарлага авах юм бол амжихаа больж байгаа юм биш үү?

- Маргааш байнгын хороон дээр хэлэлцэнэ. Тэгээд 4, 5 дахь өдөр хэлэлцэж дуусах ёстой. УИХ-ын гишүүн Батбаяр хугацаа заасан хуулиуд дээр завсарлага авахыг хориглосон хуулийн төсөл өргөн барьсан. Хууль зөрчихгүй учраас УИХ  хуулиа барих байх гэж бодож байна.

- МАН-ын бүлэг УИХ-ын дарг З.Энхболдыг ажлаа өг гэсэн шаардлага тавьсан. Үүнд УИХ-ын дарга ямар хариулт хэлсэн вэ?

- УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэдгээ хэлсэн. Хэн дуртай нь огцор гэхээр огцордог юм биш.  Ямар ч хууль дүрэм зөрчөөгүй гэдгээ хэлсэн.

- Дараагийн Ерөнхий сайдаар Ц.Баярсайханыг ярьж байна гэсэн мэдээлэл байна?

- Ямар ч Ерөнхий сайдын асуудал яригдаагүй. Бид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг 100 хувь дэмжиж байгаа. Сонгуульд Ерөнхий сайдтайгаа орно.

 

УИХ-ын гишүүн Ганбат: Энэ багахан хугацаанд ЗГ-ийг огцруулах талаар ярьж байгаа нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл

- АН-ын бүлгийн хурал дээр юу яригдсан бэ. Танай нам ямар байр суурин дээр тогтсон бэ?

Засгийн Газар огцрох ёсгүй гэдэг дээр санал нэгдсэн. Ер нь яагаад огцрох ёстой гэж гадаад, дотоод байдал ямар байгаа билээ. Өвөл хүйтэн болж байна. Тун удахгүй сонгууль олох гэж байна. Энэ багахан хугацаанд ЗГ-ийг огцруулах талаар ярьж байгаа нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл.

- Санал хураалтан дээр ирцээ бүрдүүлж чадах уу?

- Мэдээж, чадна. Энэ асуудалд ёстой санаа зовохгүй байна. Улс орны нөхцөл байдал эдийн засаг хүнд байхад улс төрийг тогтворгүй болгож ажлыг цалгардуулж байна. Үүнээс улс орон хожихгүй, маш буруу.

- МАН-ын зүгээс нийслэлийн мандатын тоог нэмэх асуудлыг дэмжихгүй.  Хэрвээ хасахгүй байж чадах юм бол эргээд Засгийн газрыг огцоруулах асуудлыг эргэн харъя гэж байгаа ш дээ?

- Тийм наймааны чанартай зүйл байж болохгүй. Хамгийн гол нь улс орны эрх ашгийн үүднээс асуудлыг шийдэх ёстой. Миний бодлоор хөдөө орон нутгаас мандатын тоог хасах нь маш буруу. Монголын төр гэж байна, өөрөө онцлогтой хаана ч байхгүй. МУ-ынхаа хүн ам газар нутагт тохируулж л явах ёстой. Гадна дотны улсуудыг дуурайж тийм, ийм гэх буруу.

 

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Оюун: Засгийн газар тогтворттой ажиллах ёстой

- Ерөнхий сайдыг огцоруулах асуудалд танай нам ямар байр суурьтай вэ?

Ер нь бол Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Болохгүй зүйл байвал санал бодлоо хэлээд явах хэрэгтэй. Байж байгаад л ЗГ огцроод байх юм бол маш өндөр өртөгтэй асуудал. Бид Үндсэн хуулийн ажлын хэсэг судалгаа хийж байхад өнгөрсөн 24 жилийн хугацаанд 12 ЗГ ажилласан байна. Дунджаар нас нь 2 орчим жил байна. Засаг төр тогтворгүй солигдоод байхаар улс орны ажил гацна, энэ бол манай хөгжилд онцгүй.

- Мандатын тоог нэмэхийг дэмжих үү?

- Нийслэл дээр мандатын тоог нэмэхийг дэмжиж байгаа.  Хуулин дээр иргэд, сонгогчидын тоонд нийцүүлж тэр хэрээр мандатын тоо байх ёстой гэдэг. Нэг гишүүн 200, 300 мянган иргэнтэй тойргийг төлөөлж байгаа. Харин хөдөө орон нутагт 50 дахин бага иргэнтэй тойрог байдаг. Энэ бол иргэдийн өөрсдийн эрх ашиг. 200 мянган иргэдийг төлөөлж байгаа гишүүн сонгогчиддоо хүрч ажиллахад хүртэл хэцүү.

- Танай нам сонгуулиар аль нэг намтай эвсэх үү?

- Өнгөрсөн хагас сайн өдөр үндэсний зөвлөлдөх хорооны хурал хийсэн. Энэ хурал дээр улс төрийн илтгэл намын дарга тавьсан. Мөн ерөнхий нарийн бичгийн дарга нарын тайлан төлөвлөгөөг сонссон. Мөн үүнээс гадна дараагийн сонгуульд хэрхэн яаж оролцох вэ гэдэг дээр нэлээд ярилцсан. Шийдвэр гаргаагүй нээлттэй хэлэлцүүлэг яваад үндэсний хорооныхоо гишүүдийн саналыг авсан. Дангаараа эвсэх, нэгдэх бүхий л хувилбараар ярьсан. Аль хувилбар нь зөв байна, дараагийн хурал дээр ярилцахаар болсон.

- АН танай намд эвсэх нэгдэх санал тавьсан юм биш үү?

- АН хараахан тийм санал тавиагүй байгаа.

Б.Анх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
АН энэ ганбатаараа дарга ЕС тавьчихмаар юм. Ккккккк
2016/01/27 103.17.108.42
AN iin archagui shunaliin tulamnuud zailuul taarna er ni AN garahaara l uls oron dampuurch ard tumen yduurch bdag uursduu bolohoor l hagartlaa bayjad l muu har shunaliin tulamnuud hurdan zai
2016/01/27 103.17.108.42
zochin
zailaa yun yanaglah!!! ene ulsturchid chin yoszuin hicheel zaah yostoi yum bn daa
2016/01/27 103.17.108.42
zochin
Ene Tuvdendorj gej yostoi gavya ch baiguuldaggyi bul har chuluu bhiimaa, ali ch zasagt baij l baidag, odoo bolivol taarna
2016/01/27 103.17.108.42
kkk
Tuvdendorjoo banzal yumnuud yanaglulan horluuldagiin sh dee.
2016/01/27 103.17.108.42
irgen
za chi ch gesesn iim yanztaigaar garch iree bizdee novsh mini.
2016/01/27 103.17.108.42
Эргүү хогнууд зайлаа зайл
2016/01/27 103.17.108.42
солонго
авч үлдэх нь зөв
2016/01/27 103.17.108.42
болдоо
зөв зөв
2016/01/27 103.17.108.42
12
тэгсэн дээрээ
2016/01/27 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment