Тайландын Бангкок хотод амьдардаг Нуттанитча хэмээх залуу бүсгүй сургуульд явах дургүй хүүдээ амьдралын хичээл зааж байна. Тэрээр таван настай хүүдээ багаас нь мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэхийн тулд өдөржин гудамжаар дагуулан явж, шил лааз цуглуулж, хогийн цэгүүдэд тушаахыг зааж өгчээ. Тэд 2,2 км газар алхахад 2 кг лааз цуглуулж, 2 бахт буюу 0,08 доллар олсон байна.
Ядарч, сульдсан хүү ээжээсээ автобусанд суугаад харихыг хүсчээ. Гэтэл ээж нь автобус 10 бахтын төлбөртэй байдаг болохоор энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй гэдгийг ойлгуулан, дахин хог түүсэн байна. Дараа нь зайрмаг нэхэхэд мөн л хэлж, ойлгуулж өгчээ. Хүү эцэст нь, энэ бүхнээс сургамж авч, хичээлдээ явахаар болсон гэнэ.
Энэ гэр бүлийн хүүхэд хүмүүжүүлэх арга Фэйсбүүк хэрэглэгчдэд ихэд таалагдаж, 60 мянган хүн уг түүхийг хуваалцжээ. “Хүүхэд бол бидний толь гэдэг. Тиймээс загнаж, аашлах бус өөрөө үлгэрлэж үзүүлэх хэрэгтэй” хэмээн Нуттанитча бүсгүй ярьсан байна.