8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2016-01-27 09:25:00

  Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

09.00 цагт:  ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ажиллана.

10.00 цагт: НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн "School police" төслийн үр дүнг танилцуулах, идэвх санаачилгатай ажилласан эцэг эхчүүдийг урамшуулах ёслолын ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно.

11.00 цагт: Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Архивын ерөнхий газрын шинэ барилга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгийн барилгуудтай газар дээр нь очиж нөхцөл байдал болон барилгын ажлын явцтай танилцана.

11.00 цагт: Чингис бондын хөрөнгөөс хятад компаниудад өгсөн талаар "Өргүй Монгол" ТББ-аас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11.30 цагт: "Авлигын индекс 2015"-ыг дэлхий даяар зэрэг зарлана. Энэхүү арга хэмжээг болон 2014 онд Монгол улс хэддүгээр байранд орсон талаар мэдээллийг тухайн цагт Нээлттэй нийгэм форумын байранд ирж авах боломжтой.

12.00 цагт: УБТЗ-ын Зам Засварын Машин Станцийн залуучууд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны амьдралын боломж муутай 7 өрх айлд түлшний мод, нүүрсний туслалцаа үзүүлнэ.

12.00 цагт: УИХ-ын Сонгуулийн мандатыг багасгах гэж байгааг эсэргүүцэж "Завхан Эв Нэгдэл" залуучуудын холбооноос Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэдийгээр нийслэлийн хүн амд цөөнгүй тооны гишүүн шаардлагатай гэж үзэж байгаач хараа хяналт төрийн үйлчилгээнээс алс байдаг аймаг, сумдад нэрмээс болно гэсэн тооцоо судалгааг гаргасан байна.

15.00 цагт: МАХН-ын “Онц Их Хурал”-ын 5 жилийн ойд зориулсан "Хөгжлийн хувьсгал" арга хэмжээ МҮЭСТО-д  болно. Арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс МАХН-ын гишүүд дэмжигчид ирж оролцоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment