8o
Улаанбаатар хот
mobile menu

Уяач М.Энх-Амгалан: Морийг маш сайн эдлэх хэрэгтэй

2018-02-03 09:29:00

Алс баруун хязгаар 1500 км-ийн цаадах Ховдоос Улсын наадмыг зориод ирэх нь хэцүү ч Алтайдаа тодорч эрдэм төгс уяачдаа нэрд гарган хурдан хурц хүлгүүдээ амжилттай уралдуулж яваа олон уяач байна.  Тэдний нэг нь 2014 оны Монгол улсын шилдэг уяач, улсын сайн малчин М.Энх-Амгалан юм. Түүний олон хурадан хүлэг нутаг орондоо алдраа дуурсган хурдалж байна. Улс, аймагтаа нэрээ дуурсгасан Ховд нутгийн бахархалт уяачийн сонирхолтой ярилцлагыг Чухал.мн онцлон хүргэж байна. Амралтын өдрийг моринд хайртай эгэл нэгэн уяачийн сонирхолтой ярилцлагаар эхлүүлнэ үү. 

- Таны морь уях арга барил гэвэл? 

- Уяач бүр өөр, өөр уяны арга барилтай. Миний хувьд бага насны морьдыг их л хатуу гараар уядаг. Нэг сайн жигдрүүлээд авчихвал морьтойгоо амарчихад болохгүй юмгүй юм. Дотрыг нь л их зөв онгойлгох хэрэгтэй. 

- Биеийн, гэдэсний, тавагны хөндүүр гэж гурван хөндүүр байдаг. Та тэр хөндүүрийг хэрхэн авдаг вэ?

- Гэдэсний хөндүүрийг авахдаа намар цас орж эхлэхээс авдаг. Морьдоо барьж аваад л ойр газарт хөдөлгөдөг,, туулга өгдөг. Гэдсээ хөдөлгөж байгаа нь тэр юм. Намрын цагт гэдэсний хөндүүрийг 4-5 удаа авчихад л болох юм.  Гэдсэнд, тавганд, биенд гурвын алинд нь хөндүүр байна гэдгийг сайн шинжих ёстой. Зарим уяачид гэдсэндээ хөндүүртэй адууг мэдрэхгүй байнгын нэмнээ хөлс авдаг. Гэдсэндээ хөндүүртэй адуу хойгуураа амьсгална.Анхнаас нь буруу мэдэрвэл тэр чигээрээ л буруудна. Тэгэхээр мэдрэх ёстой. Тавагны хөндүүрийг хавар уралдаан эхлэх үед л авчих хэрэгтэй байгаа юм. Тавагны хөндүүрийг сайн авчихвал жилийн уяа тэр чигээрээ зөв болчихож байгаа юм. Өнгөрсөн жил би алдаад буруудсан. Орчин цагийн уяачид уяаны эрдмээ сайн судлах хэрэгтэй.

- Таныг уяач болгосон, уяачийн эрдэмд сургасан морь гэвэл ямар морь байна вэ? 

- Олон морь байна. Би соёолон, даага хоёроор их амжилт гаргасан юм. Шувуухай зээрд, Наран зээрд хоёр бол миний нэрийн хуудас болсон морьд уяа юм. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын гаралтай адуу. Морийг сайхан зөв эдлэх хэрэгтэй. Тэгвэл уяач хүнд зовлон бага юм. 

Ярилцлагын дэлгэрэнгүйг доорх видеоноос уншина уу. 

 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл