8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд “Нарантуул” руу 10 том оврын автобус үйлчилнэ

2018-02-03 17:00:00

bus2018 оны Нохой жилийн сар шинийн баярыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын А/71 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Тээврийн газраас дараах арга хэмжээг аваад байна.

Нийслэлийн Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2018 оны хоёрдугаар сарын 3, 10-ны бямба гаригууд, хоёрдугаар сарын 4, 11-ний ням гаригуудад тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү 10 том оврын автобус 10:00,12:30,15:00 цагт үйлчилнэ.

Сар шинийн баярыг угтаж томоохон худалдааны төв рүү зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын ачааллыг сийрүүлэх зорилгоор Дэнжийн 1000-ын замаар үйлчилдэг нийтийн тээврийн дөрвөн чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах зохицуулалт хийгдэнэ.

Иймд Ч:21а "Булгын 19-р гудамж-Вокзал-3, 4-р хороолол", Ч:21б "Булгын 19-р гудамж-3, 4-р хороолол-Вокзал", Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз", Ч:55 "Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж" чиглэлүүдийн хөдөлгөөний чиг доорх зураглалын дагуу үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.bus

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл