2018.2.4, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19
ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
- Аргын тооллын: 2018.2.4, Ням гараг
- Наран ургах шингэх: 08.16-17.56
- Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
- Барилдлага: Хүчин төгсөх
- Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.