2018 оны Нохой жилийн сар шинийн баярыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын А/71 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Тээврийн газраас дараах арга хэмжээг аваад байна. Нийслэлийн Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2018 оны хоёрдугаар сарын 3, 10-ны бямба гаригууд, хоёрдугаар сарын 4, 11-ний ням гаригуудад тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү 10 том оврын автобус 10:00,12:30,15:00 цагт үйлчилнэ.
Сар шинийн баярыг угтаж томоохон худалдааны төв рүү зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын ачааллыг сийрүүлэх зорилгоор Дэнжийн 1000-ын замаар үйлчилдэг нийтийн тээврийн дөрвөн чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах зохицуулалт хийгдэнэ.
Иймд Ч:21а "Булгын 19-р гудамж-Вокзал-3, 4-р хороолол", Ч:21б "Булгын 19-р гудамж-3, 4-р хороолол-Вокзал", Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз", Ч:55 "Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж" чиглэлүүдийн хөдөлгөөний чиг доорх зураглалын дагуу үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.