8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-аар цагаачлалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

2018-02-04 11:18:00

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу шинэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт бэлэн болжээ. Ирэх долоо хоногт цагаачлалын тухай асуудал багтаж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоож өгчээ.


Үүнд:  1.Оросын Холбооны Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;
           2.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;
            3.бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй.

3.Монгол Улсад 2018-2020 онд жил бүр цагаачлуулж болох гадаадын иргэдийн байршлыг дор дурдсанаар тогтоосугай:

            1.Улаанбаатар хотод 52-оос дээшгүй;
            2.Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус 4-өөс дээшгүй;
            3.бусад аймагт 2-оос дээшгүй.

Цагаач гадаадын иргэнээс төрсөн хүүхдэд цагаачлах зөвшөөрөл олгоход энэ тогтоолын хязгаарлалтад хамааруулахгүй байж болно гэж тогтоолд заажээ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах хуваариас тодруулна уу.

 Байнгын хорооны хуралдаан:

Хоёрдугаар сарын 06-ны Мягмар гаригт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслүүд.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

Хэлэлцэх асуудал:

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт;

“Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Бусад.

3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсох.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт;

Байнгын хорооны тогтоолын төсөл.

02 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:
 
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

Бусад.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

Чуулганы Нэгдсэн хуралдаан:

02 дугаар сарын 08, 09-ний Пүрэв, Баасан гаригт 10.00 цагаас:

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт;

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

“Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Бусад;

Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ;

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсох;

Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хаалт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл