Балканы хойгийн Монтонегро улсын бизнес эрхлэгч Радомир Новакович Какан нь амжилт бүтээл, өгөөмөр сайхан сэтгэлээрээ олонд танигджээ. Түүний үүсгэн байгуулсан “Cakan Sports” компани нь улсдаа нэр хүндтэй спорт барааны сүлжээ дэлгүүр юм. Какан “Миний ажил үйлс амжилттай яваа нь үнэнч хичээнгүй ажилчдын минь ач тус” гэж байнга ярьдаг ажээ. Тиймээс ажилчдадаа дотно, сайхан сэтгэлээр хандаж, тэднийг үргэлж аз жаргалтай байлгахыг хичээдэг гэнэ.
Какан 2012 онд дөрвөн шилдэг ажилтнаа 2 VW Golf 6, 2 VW Polo загварын цоо шинэ автомашинаар шагнаж байжээ. Энэ тухай ажилтан Даниела Роченович “Дарга надад машин бэлэглэхэд нүдэндээ ч итгэхгүй мэл гайхсан. Бүр хэлэх үггүй болсон шүү” хэмээн дурсан ярив.
Түүний гайхалтай бэлэг үүгээр дууссангүй. 2014 онд нэгэн ажилтнаа Бразилд амрааж, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх тасалбараар шагнаж, бүх зардлыг хувиасаа төлсөн байна. Дараа нь, 14 ажилтнаа Газар дундын тэнгисийн тансаг амралтанд амрааж, Багамын арлууд, Сэйшилийн арлуудын байгалийн сайхныг мэдрүүлсэн гэнэ.
Кака захирлаас нэгэн сурвалжлагч “Та яагаад ажилчдадаа үнэтэй бэлэг өгдөг юм бэ? Тэгснээс мөнгийг нь өгчихөж болно шүү дээ” хэмээн асуухад, “Мөнгийг үрээд дуусна. Харин сайхан дурсамж үүрд үлдэнэ. Ажилчид маань аз жаргалтай байж л хичээнэ, хөдөлмөрлөнө. Тэднийхээ аяллын адал явдлыг сонсож, хамтдаа хөгжилдөх сайхан шүү” хэмээн хариулжээ.