8o
Улаанбаатар хот
mobile menu

“Mongolia gold 2018” чуулган болно

2018-02-04 13:20:00

Ирэх сарын 15, 16-нд “Корпорейт конвейншн” төвд “Mongolia gold 2018” чуулган болох юм. Энэхүү чуулганы зорилго нь Монголын алтны судалгааг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, дэлхийн дэвшилтэт технологи, туршлагыг нутагшуулахад чиглэгджээ. 

“Mongolia gold 2018” чуулганыг Монголын уул уурхайн бирж, Монголын алтны хайгуул, олборлогчдын нэгдсэн холбоо, Дэлхийн алтны зөвлөлийн дэмжлэгтэйгээр алтны салбарын хоёр дахь удаагийн олон улсын технологи, хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэн болгон зохион байгуулах аж. 

Тус чуулганд алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийд нэр хүндтэй “Sakthi Trading group”, “Kaloti Precious Metals” зэрэг томоохон компаниуд, Хятад, Орос, Нигер Улсын алтны холбоод, институт, судалгааны байгууллагууд оролцох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл