8o
Улаанбаатар хот
mobile menu

Тосгоныхоо 72 айлд тансаг хаус барьж бэлэглэжээ

2018-02-04 16:00:00

Хятадын саятан Сюн Шуихуа төрж өссөн тосгоныхоо хуучин модон байшингуудыг нурааж, эвдэрсэн замуудыг нь зассан байна. Хятадын өмнөд хэсэгт орших Шинью хотын Шионкень тосгоны уугуул иргэн Сюн нийт 72 айлд тансаг хаус бэлэглэжээ. Байшингийн нийт өртөг нь 6,4 сая доллар болжээ.

54 настай бизнесмэн ган үйлдвэрлэлийн салбараас нилээд ашиг олж, түүгээрээ хүмүүсийг баярлуулах сайн дурын үйлс хийхийг хүссэн гэнэ. Мөн тосгоны өндөр настнуудад өдөрт 3 удаа үнэгүй хоол өгдөг байна.

“Би одоо хүссэн бүхнээ хийж чадах мөнгөтэй болсон. Хүн үндэс угсаа, нутгаа мартаж болохгүй. Хүүхэд байхад минь надад тусалсан хүмүүсийн өрийг ингэж ч болтугай өгч байна. 75 настай Цион Чу гуай гэхэд намайг бага байхад хүн бүрт тусалсан сайн хүн байлаа” гэж Сюн бизнесмэн ярьжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ард
Ээ манай төрийн хулгайч тэрбумтнууд ёстой өчүүхэн бодолтой тэнэгүүд юмдаа хөөрхийс.энэ хүний үйлс нас барсан ч үеийн үед сайнаар дурсагдаж үе хойчдоо үлдэнэ агуу сэтгэл гоё шүү
2018/02/05 66.181.191.162
Зочин
Манай тэрбумтангууд юм бодооч дээ. Өр утаа ...
2018/02/05 182.160.35.1
duba
mgld sain humuus zondoo bgaa ... bugd utaand hordoj bhaar iim bair ogvol humuus durtai ni nuun shuudei
2018/02/04 89.65.26.206
Цнд
Мнгл -н баячууд гэдэг чинь дандаа хулгайчууд болохоор ард түмэнээ харах нүүр бөйхгүй л дээ. Олны хөрөнгөнөөс шаачихсан болохоор ямар нүүрээрээ харах билээ
2018/02/04 66.181.160.54
Zzz
Hyatad humuus muu humuus, mongolchuud bid l buhnees sn humuus gej tseejee deldeh durtai. Yag unendee unuudur bid hajuu ailiin hugshin sn bnuu gej ergej toiroh hun ch hovor bolson shuu dee.
2018/02/04 82.233.217.223