8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр иргэн газраа чөлөөлөөгүйгээс болж шинээр тавьсан замд зам тээврийн осол гарах нөхцөл бүрджээ

2016-01-27 09:57:00

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсгээс Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, 34-Б байрны хойд талаас 21-р хорооллын уулзвар чиглэлд 0,89 км автозам шинээр барихаар төлөвлөж өнгөрсөн оны 10 сараас эхлэн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл зам барилгын ажлыг гүйцэтгэсэн юм.
Нэгдүгээр хорооллоос гэр хорооллын гудамж дундуур гараад 21-р хорооллын уулзвар хүрэх энэ хэсгээр зорчих  тээврийн хэрэгсэл их байдаг  бөгөөд шороон замтай байх үед тоосжилт ихтэй байсан байна. Энэхүү замыг бүрэн ашиглалтад оруулснаар тоосжилт багасч Энхтайваны өргөн чөлөө болон Үйлдвэрчний эвлэлийн гудамжийн хөдөлгөөний ачаалал буурна гэж тооцож байгаа юм.
Тус замын зурваст багтсан 30 гаруй иргэний хашааг татуулж газар чөлөөлөлт хийсэн ч 2 иргэн газраа чөлөөлөөгүйгээс шалтгаалан замын зорчих хэсэг нарийсч тээврийн   хэрэгсэл зөрөх боломжгүй, зам тээврийн осол гэмтэл гарч болзошгүй ноцтой нөхцөл байдал үүссэн байна. Эдгээр иргэдтэй Нийслэлийн өмчийн харилцааны газраас замын ажил эхлэхээс өмнө үнэ тохиролцсон боловч ажил эхэлсний дараа тухайн иргэд газрын төлбөр нэмж өгөхийг шаарджээ.
Хэрэв эдгээр иргэдийн газрыг татуулж чадвал Нэгдүгээр хорооллын хойд талаас 21-р хорооллын уулзвар хүртэл тээврийн хэрэгсэл ямар ч саадгүйгээр нэвтрэх боломж бүрдэж, тухайн орчны замын хөдөлгөөний ачаалал эрс буурах боломж бүрдэнэ гэж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсгээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бат-үүл танаа
Эзэнгүй, Эмгэнэлтэй, Арчаагүй төр засгийн үнэн дүр төрх
2016/01/27 103.17.108.42
ХӨДӨӨНӨӨС ИРЖ ҮНЭГҮЙ ГАЗАР АВЧИХААД ТАНХАЙРААД БАЙГАА ШААРУУДЫГ ТРАКТОРООР ЗОХИЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ХОГИЙН ТЭНЭМЭЛҮҮД
2016/01/27 103.17.108.42