Залилсан хэргээр гэм буруутайд тооцон 11 жил хорих ял оноожээ
Улсын заан Ц.Баярсайханыг их хэмжээний мөнгө залилсан хэргээр гэм буруутайд тооцон бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан гэж чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая төгрөгийн хөрөнгийг хураан авах шийдвэрийг шүүхээс гаргасан.
Тэрбээр бусдаас 500 000 000 төгрөг зээлсэн бөгөөд зээлээ барагдуулсаар 300 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон тухай мэдүүлэг өгсөн байдаг. Бусдыг залилсан гэдэг нь тогтоогдсон Улсын заан Ц.Баярсайхан давж заалдахаар болсон байна.