8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшор дансаа мэдүүлж өршөөлд хамрагдах хугацаа дууслаа

2018-02-05 10:15:00

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Үүний дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулэх, үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглосон. Хуульд аравдугаар сарын 4-нөөс хойш гурван сарын хугацаанд 49 оффшор бүс нутагт мэдүүлэг гаргагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд мөнгөн хөрөнгөө татах, дансаа хаалгах, хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх зэргээр оффшор бүс дэх хөрөнгөө татахыг заасан. Тус хугацаа дуусгавар боллоо. 

Энэ хугацаанд оффшор бүсээс хөрөнгөө татсан албан тушаалтан 30 хоногийн дотор АТГ-д мэдүүлэх бөгөөд дээрх хугацаанд өөрийн болон хамаарал бүхий этгээд болох эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, нэгдмэл сонирхолтой этгээдүүд дээрх бүс нутгуудад данс эзэмшсэн, түүнийгээ АТГ-т мэдүүлээгүй бол хуулиараа нийтийн албан тушаалтан албан тушаалаасаа халагдагдах зохицуулалттай аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл