УИХ-ын намрын чуулганыг хоёрдугаар сарын 9-нд буюу энэ баасан гаригт хаах гэж байна. Намрын чуулганыг 2017 оны аравдугаар сарын 2-нд нээж байсан. Жил бүрийн аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээх дэгтэй ч амралтын өдөртэй давхацсан юм.
УИХ-аас 2017 оны намрын чуулганаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс ихэнхийг нь батлаад байгаа. Үүнд банкны салбартай холбогдох хуулиудыг нэрлэж болно. Мөн татварын зарим хуулиудад өөрчлөлт оруулсны зэрэгцээ тэтгэвэрт гарах насыг сонголттой болгоод байна.