Цагдаагийн хэрэг бүртгэлийн албанд "Хүний хоолой боож эд зүйл дээрэмдлээ" гэсэн дуудлага хэд хэд давтагдсан тул уг хэргийн сэжигтнийг тогтоохоор цагдаа нар ажилласнаар гэмт хэрэгтнийг илрүүлжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч, 18 настай, эрэгтэй М гэгч үйлддэг байсан нь нотлогдов. Сэжигтэн М энэ сарын 23-нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Зам гүүрийн авто баазаас хойшоо 602 дугаар худгийн хажууд 25 настай, эмэгтэй Ж-ийн хоолойг боож гар цүнхийг нь дээрэмдсэн байна.Мөн өмнө нь бас нэгэн эмэгтэйн хоолойг боож иргэний үнэмлэх, 10.000 төгрөгтэй гар цүнхийг, 58 настай, эмэгтэй Д-ын хоолойг боож ном, өндөр настны автобусны карт, оюу чулуун эрх, бор өнгийн эрх хоёр ширхэг, “LG” гар утас, “Nokia-3110” гар утастай гар цүнхийг дээрэмдсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.