8o
Улаанбаатар хот
mobile menu

Өдөрт 3000 төгрөг хуримтлуулахыг уриаллаа

2018-02-05 15:35:00

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос эдийн засгийн хямралын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх болсон тухайгаа мэдээллэв. Мэдээллийн эхэнд иргэд хямарч, ядууралд өртөж буйн гол шалтгаан нь үрэлгэн байдал. Тиймээс иргэн бүр хэмнэлт хийж, хуримтлал бий болгох нь чухал хэмээн үзэж иргэд өдөрт 3000 төгрөг хуримтлуулснаар сард 90 мянган төгрөг хуримтлуулж жилд  нэг сая 80 мянган төгрөгтэй болох боломжтой холбооны зүгээс онцолсон юм. Учир нь иргэд өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулдаг үр ашиггүй зардал их гаргаж байна. Үүнийгээ хэмнэж хуримтлалыг бий болгох замаар хөрөнгө оруулагч болох боломжтой аж. Тиймээс манай холбоо бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих үүднээс орон даяар иргэн бүр өдөрт 3000 төгрөг хуримтлуулах аян өрнүүлэхээр боолжээ. Улмаар хуримтлалын мөнгийг байршуулах “Үндэсний хуримтлалын банк” байгуулахаар ажиллаж байна. Энэ хуримтлалын мөнгийг  жижиг дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл өгөх эргэлтийн санг бий болгох боломж бүрдэх юм. Аяны хүрээнд жилийн дараа Үндэсний хуримтлалын банкыг бий болгох зорилт тавьсан. Ард иргэд аравт, зуут, мянгат, түмтийн системээр ажиллаж бий болгосон хуримтлалаа банктай байгуулсан гэрээний дагуу дансанд хуримтлал үүсгэж төвлөрүүлнэ. Ингэснээр Үндэсний хуримтлалын банкны хөрөнгө оруулагчид болно аж.

Мөн хуримтлалын мөнгийг 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр хүртэл зарцуулалт хийхгүй юм байна.  Тиймээс төрийн түшээдээс эхлэн иргэд, ард түмнийг хуримтлалтай болохыг уриаллаа. 

Д.Болор. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ёсмх
Бас нэг төрлийн залилан. Монголоор дүүрэн залилагчид яандаа. Ядарч байгаа ард түмнээ дээрэмдэх санаатай
2018/02/05 43.242.243.67
Зочин
Зөв санаачлага, дэмжиж байна. Хамтран ажиллахад бэлэн байгаа шүү.
2018/02/05 43.242.241.151
  • Recent
  • Most Read
  • Most Comment