8o
Улаанбаатар хот
mobile menu

МҮОНРТ-ийн Монголд анхны өндөр тоноглол бүхий 600 студи нээлтээ хийлээ

2018-02-05 17:04:27

МҮОНРТ-ийн Монголд анхны өндөр тоноглол бүхий 600 студиын нээлттэй өнөөдөр хийлээ. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц нээж үг хэлэв. Тэрбээр “2017 онд бид МҮОНРТ-ийн түүхт 50-н жилийн ойд зориулан олон арга хэмжээ зохион байгуулж, амжилттай тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ хүрээнд хамгийн том ажил нь УИХ-аар 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлуулж, МҮОНТ-ийг бүрэн HD форматад шилжүүлэх ажлыг эхлүүлж, одоо бид дуусган, хүлээн авч байна.

 Энэ техникийн шинэчлэл бол телевизийн түүхэнд хийгдэж буй хамгийн том ажил юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Студи 600, Студи 150-ийн иж бүрэн гэрэлтүүлэг, HD форматын камер, техникийн шинэчлэл, хальсгүй технологид шилжих төслүүдийг амжилттай хийж дуусгаад байна. Мөн түүнчлэн Монголын мэдээ сувгийн Мэдээний студийн гэрэлтүүлгийг шинэчиллээ.

Тухайлбал, бидний зогсож буй Студид 600-г Энэтхэг улсын Канара брэндийн 244 гэрэл, гэрлийн удирдлага, өргөж буулгах механизм, Студийн номер нэг камер гэгддэг Икегама брэндийн камер, Панасоник брэндийн дүрсийн пульт, wireless зөөврийн камер, Плэйбокс брэндийн сервер, Soundcraftбрэндийн дууны пульт, AKJ брэндийн микрофон, суфлер, тэмдэгтийн генератороор тоноглоод байна.

Бид зөвхөн HD болоод зогсохгүй 4К форматруу шилжих эхний алхамуудаа хийж байна. 4К камер болон монтажны иж бүрэн комплекс авч “Хавар” ОАУСК-г үзэгчдийн хүртээл болгосныг бид бүхэн бэлхнээ мэднэ.

2018 онд бид “ШИЛДЭГ КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧ ХАМТ ОЛОН” байх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа. Техник технологийн хувьд бид олон улсын жишигт хүрлээ. Одоо харин уран бүтээлчид та бүхнийг сайн контент бүтээж үзэгчдийн итгэлийг эргэлзэх юмгүйгээр МҮОНТ-рүү татахыг уриалж байнаа.

Эцэст нь МҮОНТ-ийн техникийн шинэчлэлийг гардан гүйцэтгэсэн Техникийн төвийн хамт олон, Саммит компьютер технологи ХХК, БНЭУ-ын Канара Лайт компани, Глобал телеком ХХК-ийн инженер техникийн ажилтнуудад талархалаа илэрхийлье” гэв.

Мөн арга хэмжээнд тус телевизийн удирдлагууд болон “Саммит компьютер технологи”, “Глобал телеком” ХХК, БНЭУ-ын Канара Лайт компанийн төлөөлөл оролцлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Юун Гитад хүүхэн бэ гэж харлаа. Бүхэл бүтэн Үндэсний хэмжээний олон нийтийн телевизийн ерөнхий захирал байна даа Хувцаслалт болоод хэлж ярьж байгаа, аашилж аяглаж байгаадаа анхаармаар юмдаа
2018/02/05 103.9.88.210
  • Recent
  • Most Read
  • Most Comment