8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг анх удаа өвдөгний үений хагалгаа (Артроскопия)-гаа хийнэ

2018-02-06 08:41:15

09.00

  • 'Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа' зөвлөгөөн Чингэлтэй дүүргийн 5-р хороо Гэсэр сүмийн зүүн талд байрлах ''М плаза'' төвийн 2 давхарт байрлах Holiday Inn төвд болно. 

10.00

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 'Ил тод, хариуцлагатай уул уурхай' хэвлэлийн бага хуралтай. Хурал яамны Хурлын танхимд болно.

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гишүүн компаниудын үзэсгэлэнд оролцож, зөвлөлийн төлөөлөлтэй уулзана.

11.00

  • “ОУВС-ийн хэлэлцээрийн үр дүн” сэдвээр Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар Сангийн яамны ''Түшээ'' танхимд мэдээлэл хийнэ. 
     
  • “Хараагүй болон харааны бэрхшээлтэй сурагчдын 1-3 дугаар ангийн сурах бичиг, үлгэрийн номыг брайль-кирилл хослуулан хэвлэх” төслийн албан ёсны нээлтийн ажиллагаа Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байранд болно. 
     
  • Олон улсын “Аюулгүй интернэт”-ийн өдөр. Энэ өдрийг манай улс “Бүтээе, нэгдье, харилцан хүндлье”, Эерэг интернет Танаас эхэлнэ уриатай тэмдэглэж байна. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 109 тоотод сэдвийн хүрээнд холбогдох мэдээлэл танилцуулах хэвлэлийн бага хуралтай. Өнгөрсөн 2017 онд 2100 хүүхэд сэтгэцийн донтолт оноштойгоор СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байжээ. 

11.30

  • 'Сүүний салбарын шинэчлэл-Тогтвортой бэлтгэн нийлүүлэлт' чуулга уулзалтыг зохион байгуулахтай холбогдуулан сүүний ферм, боловсруулах үйлдвэр, мэргэжлийн холбоод хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргахад тулгамдаж байгаа асуудлыг бодитоор үнэлэн, сүүний салбарт шинэчлэл хийхэд төрийн бодлого, зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх гарцын талаар хөндөнө. 

15.00 

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг анх удаа өвдөгний үений хагалгаа (Артроскопия)-гаа хийнэ. Уг хагалгааг ГССҮТ-тэй хамтын ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн захирал, гэмтэл согог заслын их эмч Т.Мөнхсайханы (Монголд анх удаа энэхүү хагалгааг хийж байсан) удирдлаган дор хамтран хийхээр болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment