8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Алтангэрэл: Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа гажсан учраас цэцийг өөрчлөх шаардлагатай

2018-02-06 09:06:00

Хуульч О.Алтангэрэл нэр бүхий хуульчдын хамт Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хэд хэдэн асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэд Үндсэн хуулийн цэцэд тус тусын асуудлаар хандаад байгаа аж. Тухайлбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан, Хуульч Б.Жавхлант Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн, хуульч Д.Миеэгомбо УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах талаар хандсан юм. Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүд хугацаа нь дуусчихсан байхад ажиллаад байгаа нь Үндсэн хууль зөрчсөн талаар хандсан ч дээрх асуудлыг цэц хэлэлцэхээс татгалзсан аж. Энэ үеэр хуульч О.Алтангэрэлээс дараас асуултад хариулт авлаа.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүд Үндсэн хуулиа зөрчиж байна-

-Хуульчдийн тавьсан асуулга, шаардлагад Үндсэн хуулийн цэц хариу өгөхгүй, хэлэлцэхээс татгалзсан нь Цэцийн үйл ажиллагааны доголдсон гэж та хэллээ. Үүнийг тайлбарлана уу?

-Хуульчид бүгд тус тусын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Энд нэг нийтлэг зүйл байгаа. Тэр нь Үндсэн хуулийн цэцэд хандсан явдал юм. Бид Монгол Улсад хууль тогтоомж гэж байгаа бол хуулийн дагуу асуудлаа шийдээд яв гэсэн итгэлээр дээрх хүсэлтийг гаргасан. Харамсалтай нь бидний хүсэлтүүдийг төдийлөн авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна. Бид хүсэлтээ тодорхой хугацааны өмнө тавьсан.

Гэтэл өнөөдөр бидний хүсэлтийг хэлэлцэх нь бүү хэл ямар хүн дээр хуваарлигдсан нь хүртэл тодорхойгүй байна. Ямар хүн дээр хувиарлагдсан талаар асуухад хариу өгөхгүй байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн чиг үүрэг, гол үүрэг доголдсонтой холбоотой гэж хуульчид үзэж байна.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан ажиллах хугацаа 2017 оны тавдугаар сард дуусгавар болсон ч өнөөдрийг хүртэл ажилласаар нь байгаа нь УИХ-ын гишүүн Н.Наранхүүтэй холбоотой гэх мэдээллийг хуульчид өгч байна. Үүнийг хэрхэн нотолж батлах вэ. Яагаад ингэж үзэх болов?

-Цэцийн гишүүн Н.Жанцан гуайн 1992 оноос хойш цэцийн гишүүнээр ажиллаж байгаа хүн. Цэцийн гишүүнээр ажиллах хугацаан дуусчихсан байхад энэ хүнийг ажлуулсаар байна нь гэдэг нь өөрөө асуудал шүү дээ. Цэцийн гишүүн өөрөө Үндсэн хуулиа зөрчиж болохгүй биз дээ. Энэ нь томилдог газраасаа шалтгаалаад байна. Үндсэн хуулиа зөрчсөн энэ үйлдлээ зогсоож цэцийн гишүүнээр өөр хүнийг томилооч, цэцийн гишүүдээ шударгаар ажлуулаач гэсэн шаардлага, хүсэлт хүргүүлсэн. Хариу бас л байхгүй байна. Цэцийн гишүүнээр ажиллах хугацаа нь дууссан Н.Жанцанг ажлуулж байгаа нь үндсэн хуулиа зөрчсөн асуудал. Хуульчдийн тавьсан асуудал, хүсэлтийг хэлэлцэхгүй байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтэй хүнтэй ашиг сонирхолын зүйлээр холбоотой байхыг үгүйсгэхгүй. Цэцийн гишүүд Үндсэн хуулиа зөрчиж байна.  Бидний тавьсан хүсэлтийг хэлэлцээд шийдвэрлэчих юм бол бид цэцийн үйл ажиллагааг хүндэтгэнэ.

- Цэцийн гишүүн өөрөө Үндсэн хуулиа зөрчиж болохгүй биз дээ-

- Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Б.Наранхүү нарыг эгүүлэн татах үндэслэлээ тайлбарлана уу?

-Үндэслэл нь бол гишүүд Үндсэн хуулиа зөрчсөн асуудал юм. Хэрвээ УИХ-ын гишүүн үндсэн хууль зөрчсөн бол бүх ард түмний эрх ашгийн хамгаалахгүй, хууль ёсыг дээдлэхгүй гэж үзсэн учраас дээрх гишүүдийг эгүүлэн татахыг шаардаж байна.

Улсын Их Хурлын гишүүн нь Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж. гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлдэг. Энэхүү тангараг ёсоор төрийн хуулийг дээдлэн сахих үүрэгтэй. Гэтэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа бусдаас хуульд заагдаагүй хангамжийг эдэлж байгаа нь гишүүний тангарагаа зөрчсөн үйл ажиллагаа юм.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Б.Наранхүү нарыг эгүүлэн татахыг шаардаж хүсэлт гаргасан. Мөн УИХ-ын гишүүн Б.Наранхүү УИХ-ын үйл ажиллагаанд оролцдоггүй, чуулганд сууддагүй гээд гишүүний үүргээ биелүүлэхгүй байна. Гишүүний үүргээ биелүүлээгүй хүн УИХ-д сууж болохгүй гэсэн Ардын их хурлын баталсан Үндсэн хуулийн гол агуулга бий. Тэгэхээр бидний тавьсан хүсэлтийг Үндсэн хуулийн цэц хэлэлцээд тогтоогдчих юм бол эгүүлэн татах бүрэн боломжтой болно.

-Эгүүлэн татахгүй бол яах вэ?

-Ард түмний нүдэн дээр ил байгаа ийм асуудлыг Үндсэн хуулийн цэц хэлэлцэхгүй бол үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа гажсны илрэл. Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа гажсан учраас Цэцийг өөрчлөх шаардлагатай гэж хуульчид үзэж байгаа.

-Үндсэн хуулийн цэцийг өөрчиллөө гэхэд яаж өөрчлөх вэ?  

- Бид өнөөдөр дундаа нэг л хуультай. Нэг л хуулийг дагаж мөрдөж байна.Тэрийг Үндсэн хуулийн цэц өөрөөр янз янзаар тайлбарлаад байвал бид цэцийг шинэчлэх шаардлагатай болжээ гэж үзнэ. Цэцийн асуудлыг Үндсэн хуульд заасан замаар өөрчилвөл хүнд, их ажил болно. Зүгээр одоо байгаа хүмүүсийг ажиллаж чадаж байна уу, өөрсдөө хуулийн дагуу байгаа эсэхийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Дээд шүүхийн зүгээс хянаж, шалгаж, асуудлыг хэлэлцэх нь зүйтэй.

Үндсэн хуулийн цэц асуудал, маргааанийг сайн хэлэлцэж чаддаг болж өөрчлөгдөөсэй гэж хүсч байна. Түүнээс биш хэн нэгэн хүнийг нь өөрчилж соль гэсэн үг биш. Асуудлыг авч хэлэлцдэг хууль тогтоомж нь илүү сайжраасай гэж бодож байна. Чиг үүргийн ажлаа сайн хийгээсэй л гэж байгаа юм.  

Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр улс төр, хуулийн өндөр мэргэжилтэй хүнийг томилно гэж тусгайлан зааж өгсөн байдаг. Үүнийхээ дагуу гишүүдээ сонгоосой. Хуулийн ямар ч боловсролгүй хүн Цэцийн гишүүнээр ажиллаж байсан тохиолдол бий шүү дээ манайд. Тэгэхээр цаашид энэ асуудлыг давтахгүйгээр үйл ажиллагаагаа явуулаасай гэж бодож байна.  

-Баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Кк тэнэг
Энэ их сургуульдаа бхда толгой сайнгүй юм бсн хүн тэгээд хэцүү амьдрал үзэхээрээ хаана мөнгө үнэртэнэ тэнд давхиж явдгиймдөө зайлуул. Ер нь хэлтэй амтай панаалтай пялдагууд дээшээ гардаг цаг нь юмдөө
2018/02/07 202.9.43.238
иргэн
Энэ алтангэрэл гж шаал худлаа гар. Бас нэг албан тушаал, нэр хундийн хэнээтэй гар
2018/02/06 66.181.185.77
үнэн ялна
үнэн үг хэлсэн хүнд ... өшөөтэй гэдгийг дээрх 2 сэтгэгдэл харуулж байна даа
2018/02/06 202.131.233.10
зочин
Наад цэц шиг юмаа тарааж их хурлын тарааж байж хуули дүрэм ярих цаг болж.энэ хуулийн хулгай нар зайдалж суучихаад чихгүй толгой гаргацгааж бна.болохгүй бол сэлэмээр толгойг тас цавч
2018/02/06 139.5.218.103
zochin
Huulich.uhaantai.yam.bol.Mongol.ulsyn.huvi.zayany.tuluu.duugar.tsaana.chin.mash.ih.asuudal.bna
2018/02/06 103.26.194.50
zochin
tiim.shudarga.yam.bol.OFFSHORyn.mungiig/.oloh.talaar.huutsulduuch.tegvel.chamaig.shudarga.gej.dugney
2018/02/06 103.26.194.50
zochin
XYHg ta.nar.zahialgaar.ganbaataryn.esreg.ajillaj.unagasan.biz.deehigiin.amitad
2018/02/06 103.26.194.50
zochin
bolij.uz.ta.nar.niigemd.yu.hiij.buttsen.yam.MAHAHgiin.jujigchin
2018/02/06 103.26.194.50
зочин
Монголд ганц чи л хууль ч юмуу.өөрийнхөө хир хэмжээг мэдэж донгод ЗА.Чиний УИХ-н 2 гишүүнийг огцруулахыг харах юмсан.Бас ҮХЦ-г тараах гэнэ.Сэрүүн зүүдлэхээ боль тэнэг минь
2018/02/06 122.201.22.68
ё
Энэ муруй амтай хувалз энд тэнд дандаа солиорч вахаа болимоор юм. Бас нэг одонцор болохыг мөрөөдөгч.
2018/02/06 66.181.186.144