8o
Улаанбаатар хот
mobile menu

Аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2018-02-06 10:32:33

Энэтхэг Улсын Нью Дели хотноо зохион байгуулагдсан “India Open” олон улсын боксын тэмцээний 60 кг-ийн жинд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт мөнгөн медаль хүртлээ.   Тус тэмцээн нэгдүгээр сарын 28-аас хоёрдугаар сарын 1-ний хооронд болсон бөгөөд нийт 23 орны 240 гаруй тамирчин оролцсон байна.

Аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт нь 2014 оны Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын А зэрэглэлийн олон улсын тэмцээний алт, 2015, 2016, 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт тамирчин юм 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment