8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: 10 сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээн олон нааштай өөрчлөлтүүд гарлаа

2018-02-06 11:01:00

ОУВС хэлэлцээрийн үр дүн”-г танилцуулах хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага хуралд  Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб, Монголбанкны төлөөлөл оролцож байна. Хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулж байна. 

ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн арван сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээн олон нааштай өөрчлөлтүүд гарлаа. Валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн, 2017 оны Гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. 

Хэвлэлийн хурлын эхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар " Төсвийн алдагдал буурч, төрийн сангийн үлдэгдэл нэмэх цикл рүү орлоо. ОУВС-тай хамтарч ажилласанаар Монголын эдийн засагт үүр цайлаа.  Төрийн сангийн дансны үлдэгдэл 405 тэрбум төгрөг байгаа гэх мэтчилэн эдийн засагт эерэг олон үзүүлэлтүүд гарсан. ОУВС-тай хамтарсан хөтөлбөр энэ удаад маш үр дүнтэй хэрэгжиж байна гэж дүгнэж байгаа. ОУВС-тай Монгол Улсын Засгийн газар цаашид хамтарч ажиллана, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ" хэмээн хэллээ. 

Мэдээллийг шууд үзэх: 

" width="100%">" width="100%">

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Сангийн сайд маш сайн ажиллаж байгаа.
2018/02/06 66.181.188.153
нямбуу
мэдэхгүй юм үзээгүй хүүхэд шиг онгироод суудал дээрээ тогтохгүй ажил хийгээгүй байж ингэж байгаа хүн ч хол явахгүй байх
2018/02/06 103.212.119.225
зочин
500 тэрбумын ашигтай гарсан гэж яриад бгаа. Одоо 405 тэрбум болчихсон бгаа юмаа даа.тэгээд идэж уугаал үрж цацаад үр ашиггүй зарцуулаад дуусна даа.хөөрхийс дөө
2018/02/06 139.5.218.103