8o
Улаанбаатар хот
mobile menu

Тахтийн цомд оролцох бөхчүүд эх орноосоо мордлоо

2018-02-07 10:52:00

Олимп, дэлхийн аварга, Ираны алдарт бөх Голамреза Тахтийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн уламжлалт тэмцээн хоёрдугаар сарын 8-9-нд Табриз хотод болно.
38 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Т.Тулга, Ө.Батзул, 125 кг-д спортын мастер М.Лхагвагэрэл гэсэн дөрвөн тамирчин хүч үзэхээр өчигдөр  өглөө эх орноосоо мордлоо.
Багийн ахлагчаар Б.Батзориг, дасгалжуулагчаар МУГД А.Цэдэнсодном, шүүгчээр Б.Гансүх нар явсан юм.Монголын бөхчүүдээс ОУХМ Ч..Батбадрал агсан 1991 онд, гавьяат тамирчин Б.Наранбаатар 2004 онд Тахтийн цомд түрүүлж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл