8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Цогзолмаа: Оюутны сургалтын зээлийг хүүгүй болголоо

2018-02-06 16:24:00

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдаанаар Оюутны хөгжлийн зээлийн нөхцлийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Тус зээлийн нөхцөлтэй холбоотой гарсан өөрчлөлтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр, "Оюутны хөгжлийн зээлийн нөхцлийг бүхэлд нь өөрчиллөө. Оюутны сургалтын зээл хүүгүй болж, зээлдэгч ажлын талбар дээр гарсны дараа төлбөрөө төлдөг болно. Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр байсан ч 5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкууд олгожээ. Уг зээлийн одоогийн байдлаар 75 тэрбум төгрөг хуваариласан. Энэхүү зээл нь 2.6-гаас дээш голчтой амжилттай суралцаж буй залуусд боломж болж очно" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ямар тэнэг сайд бэ.
Эдийн засаг дорой байна гээд хуцаад байгаагүй бил үү. Дэлхий аль улс орнуудын хүүгүй зээл гэж байна. Татвар төлөгчийн мөнгийг битгий урэн таран хийгээд бай. Ухаан чинь хүрэхгүй бол зайлаа ч
2018/02/06 66.181.179.147