8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар эх орноосоо мордож, Оюутны сургалтын зээлийг хүүгүй болгосон өдөр

2018-02-06 18:40:00

ТА заримдаа "Өнөөдөр өглөө би буруу хөл дээрээ босчихсон юм байхдаа" гэсэн сонин асуултыг өөрөөсөө асууж байсан уу? 
Амьдралд дандаа гэрэл гэгээтэй, сайхан байдаггүй заримдаа өдөр хоногууд нэг л хүйтэн зэврүүн байх нь бий. Гэвч тэдгээр өдрүүдэд шаналж, зовж, бухимдах үедээ дараах хэдэн зүйлсийг тунгаагаад нэг үзнэ биз дээ. Бодууштай, санаж явууштай тийм л зүйлс юм шүү.

Бүх зүйл үргэлж санаснаар бүтэхгүй байх нь бий

Магадгүй та урд орой нь, эсвэл маргааш өглөө нь эртлэн босч өөрийнхөө өдрийг төлөвлөдөг байж болно эсвэл үгүй ч байж болно. Заримдаа зүгээр л ямар нэг зүйлийг яг төлөвлөснөөрөө хийхийг дэндүү их хичээгээд бага зэрэг өөрчлөгдсөн зүйл дээр маш их бухимдан сэтгэл санаагаар унах нь бий. Тиймээс хэрвээ та өөрийгөө нэг ийм нөхцөлд байгааг мэдэх юм бол зүгээр л гүнзгий амьсгаа аваад өнгөрөөхийг хичээгээрэй. Бидний зөвлөгөө үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

О.Алтангэрэл: Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа гажсан учраас цэцийг өөрчлөх шаардлагатай

Хуульч О.Алтангэрэл нэр бүхий хуульчдын хамт Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хэд хэдэн асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэд Үндсэн хуулийн цэцэд тус тусын асуудлаар хандаад байгаа аж. Тухайлбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан, Хуульч Б.Жавхлант Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн, хуульч Д.Миеэгомбо УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах талаар хандсан юм. Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүд хугацаа нь дуусчихсан байхад ажиллаад байгаа нь Үндсэн хууль зөрчсөн талаар хандсан ч дээрх асуудлыг цэц хэлэлцэхээс татгалзсан аж. Энэ үеэр хуульч О.Алтангэрэлээс дараас асуултад хариулт авлаа.

-ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮД ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧИЖ БАЙНА-

-Хуульчдийн тавьсан асуулга, шаардлагад Үндсэн хуулийн цэц хариу өгөхгүй, хэлэлцэхээс татгалзсан нь Цэцийн үйл ажиллагааны доголдсон гэж та хэллээ. Үүнийг тайлбарлана уу?

-Хуульчид бүгд тус тусын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Энд нэг нийтлэг зүйл байгаа. Тэр нь Үндсэн хуулийн цэцэд хандсан явдал юм. Бид Монгол Улсад хууль тогтоомж гэж байгаа бол хуулийн дагуу асуудлаа шийдээд яв гэсэн итгэлээр дээрх хүсэлтийг гаргасанХарамсалтай нь бидний хүсэлтүүдийг төдийлөн авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна. Бид хүсэлтээ тодорхой хугацааны өмнө тавьсан.

Гэтэл өнөөдөр бидний хүсэлтийг хэлэлцэх нь бүү хэл ямар хүн дээр хуваарлигдсан нь хүртэл тодорхойгүй байнаЯмар хүн дээр хувиарлагдсан талаар асуухад хариу өгөхгүй байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн чиг үүрэг, гол үүрэг доголдсонтой холбоотой гэж хуульчид үзэж байна.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан ажиллах хугацаа 2017 оны тавдугаар сард дуусгавар болсон ч өнөөдрийг хүртэл ажилласаар нь байгаа нь УИХ-ын гишүүн Н.Наранхүүтэй холбоотой гэх мэдээллийг хуульчид өгч байна. Үүнийг хэрхэн нотолж батлах вэ. Яагаад ингэж үзэх болов?

-Цэцийн гишүүн Н.Жанцан гуайн 1992 оноос хойш цэцийн гишүүнээр ажиллаж байгаа хүн. Цэцийн гишүүнээр ажиллах хугацаан дуусчихсан байхад энэ хүнийг ажлуулсаар байна нь гэдэг нь өөрөө асуудал шүү дээЦэцийн гишүүн өөрөө Үндсэн хуулиа зөрчиж болохгүй биз дээ. Энэ нь томилдог газраасаа шалтгаалаад байна. Үндсэн хуулиа зөрчсөн энэ үйлдлээ зогсоож цэцийн гишүүнээр өөр хүнийг томилооч, цэцийн гишүүдээ шударгаар ажлуулаач гэсэн шаардлага, хүсэлт хүргүүлсэн. Хариу бас л байхгүй байна. Цэцийн гишүүнээр ажиллах хугацаа нь дууссан Н.Жанцанг ажлуулж байгаа нь үндсэн хуулиа зөрчсөн асуудал. Хуульчдийн тавьсан асуудал, хүсэлтийг хэлэлцэхгүй байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтэй хүнтэй ашиг сонирхолын зүйлээр холбоотой байхыг үгүйсгэхгүй. Цэцийн гишүүд Үндсэн хуулиа зөрчиж байна.  Бидний тавьсан хүсэлтийг хэлэлцээд шийдвэрлэчих юм бол бид цэцийн үйл ажиллагааг хүндэтгэнэ.

- ЦЭЦИЙН ГИШҮҮН ӨӨРӨӨ ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧИЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ-

- Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Б.Наранхүү нарыг эгүүлэн татах үндэслэлээ тайлбарлана уу?

-Үндэслэл нь бол гишүүд Үндсэн хуулиа зөрчсөн асуудал юм. Хэрвээ УИХ-ын гишүүн үндсэн хууль зөрчсөн бол бүх ард түмний эрх ашгийн хамгаалахгүй, хууль ёсыг дээдлэхгүй гэж үзсэн учраас дээрх гишүүдийг эгүүлэн татахыг шаардаж байна.

Улсын Их Хурлын гишүүн нь Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж. гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлдэг. Энэхүү тангараг ёсоор төрийн хуулийг дээдлэн сахих үүрэгтэй. Гэтэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа бусдаас хуульд заагдаагүй хангамжийг эдэлж байгаа нь гишүүний тангарагаа зөрчсөн үйл ажиллагаа юм.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Б.Наранхүү нарыг эгүүлэн татахыг шаардаж хүсэлт гаргасан. Мөн УИХ-ын гишүүн Б.Наранхүү УИХ-ын үйл ажиллагаанд оролцдоггүй, чуулганд сууддагүй гээд гишүүний үүргээ биелүүлэхгүй байна. Гишүүний үүргээ биелүүлээгүй хүн УИХ-д сууж болохгүй гэсэн Ардын их хурлын баталсан Үндсэн хуулийн гол агуулга бийТэгэхээр бидний тавьсан хүсэлтийг Үндсэн хуулийн цэц хэлэлцээд тогтоогдчих юм бол эгүүлэн татах бүрэн боломжтой болно.

-Эгүүлэн татахгүй бол яах вэ?

-Ард түмний нүдэн дээр ил байгаа ийм асуудлыг Үндсэн хуулийн цэц хэлэлцэхгүй бол үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа гажсны илрэл. Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа гажсан учраас Цэцийг өөрчлөх шаардлагатай гэж хуульчид үзэж байгаа.

-Үндсэн хуулийн цэцийг өөрчиллөө гэхэд яаж өөрчлөх вэ?  

- Бид өнөөдөр дундаа нэг л хуультай. Нэг л хуулийг дагаж мөрдөж байна.Тэрийг Үндсэн хуулийн цэц өөрөөр янз янзаар тайлбарлаад байвал бид цэцийг шинэчлэх шаардлагатай болжээ гэж үзнэ. Цэцийн асуудлыг Үндсэн хуульд заасан замаар өөрчилвөл хүнд, их ажил болно. Зүгээр одоо байгаа хүмүүсийг ажиллаж чадаж байна уу, өөрсдөө хуулийн дагуу байгаа эсэхийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Дээд шүүхийн зүгээс хянаж, шалгаж, асуудлыг хэлэлцэх нь зүйтэй.

Үндсэн хуулийн цэц асуудал, маргааанийг сайн хэлэлцэж чаддаг болж өөрчлөгдөөсэй гэж хүсч байна. Түүнээс биш хэн нэгэн хүнийг нь өөрчилж соль гэсэн үг биш. Асуудлыг авч хэлэлцдэг хууль тогтоомж нь илүү сайжраасай гэж бодож байна. Чиг үүргийн ажлаа сайн хийгээсэй л гэж байгаа юм.  

Ц.Цогзолмаа: Оюутны сургалтын зээлийг хүүгүй болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.Хуралдаанаар Оюутны хөгжлийн зээлийн нөхцлийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Тус зээлийн нөхцөлтэй холбоотой гарсан өөрчлөлтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр, "Оюутны хөгжлийн зээлийн нөхцлийг бүхэлд нь өөрчиллөө. Оюутны сургалтын зээл хүүгүй болж, зээлдэгч ажлын талбар дээр гарсны дараа төлбөрөө төлдөг болно. Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр байсан ч 5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкууд олгожээ. Уг зээлийн одоогийн байдлаар 75 тэрбум төгрөг хуваариласан. Энэхүү зээл нь 2.6-гаас дээш голчтой амжилттай суралцаж буй залуусд боломж болж очно" гэв.

Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар эх орноосоо мордлоо

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XXII наадам эхлэхэд гурав хоног үлдлээ. Тус олимпод эх орноо төлөөлөн оролцох Монголын цаначин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар өнөөдөр олимп болох Пёнчан хотыг дасгалжуулагчдын хамт зорив. Манай тамирчдын хувьд тус хотын “Альпесиа” гүйлтийн цанын төвд Македон улсын баг тамирчидтай бэлтгэл сургуулилт, цанын тослогоо, хувцас солих өрөөг хамтран ашиглах юм байна. Б.Ачбадрах маань энэ сарын 15-нд уралдах бол Ч.Отгонцэцэг маргааш нь олимпийн гүйлтийн цанын цасан замд гарах хуваарьтай байна. 

“One ring scam” гэх дуудлагыг авахгүй байхыг анхааруулж байна

Телефон хэрэглэгчид гадаадын аль нэг улсын дугаараас ирсэн дуудлагыг хүлээн авснаар “One ring scam”  гэх дуудлагын залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байна.  Энэ асуудлаар ТЕГ-аас сэрэмжлүүлэг гаргажээ.   Гэмт хэргийн хохирогч болсноор утасны хэрэглээний төлбөр нь өндөр гарах магадлалтай тул дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, Тагнуулын ерөнхий газрын Төрийн мэдээлэл, холбооны газраас дараах зөвлөмжийг хүргэж байна. Дуудлага хүлээн авахаас өмнө бүсийн кодыг шалгах;

  • Ихэнхи гурван оронтой бүсийн кодууд олон улсын дуудлагад холбогддог гэдгийг анхаарах;
  • Хэрэв та олон улсын дуудлага хийх шаардлагагүй бол өөрийн утасны оператор компанид хандаж олон улсын дуудлага хийх эрхийг хаалгах;
  • Таны утсанд ирсэн танил бус гадаад дугаарын дуудлагад эргүүлэн залгаж болохгүйг анхаарах. Учир нь таны утасны төлбөр(1 мин нь 9-19,95$) өндөр гарах эрсдэлтэй.
  • Цахим гэмт этгээдүүд дийлэнхдээ Беларусь /375/, Их Британы Виржин арлууд /284/, Гренада /473/, Antigua /268/, Доминикан /809/, Латви /371/, Ямайка /876/ зэрэг улсын кодыг ашиглан дуудлага хийж байгааг анхааруулж байна.
"2019 оны дөрөвдүгээр сараас Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй"

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцсон “Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” уулзалт өчигдөр /2018.02.05/ боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал”, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Гэр хорооллын дэд бүтцийн төвийн тухай”, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хог хаягдлын менежментийн төслийн тухай”, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Э.Анар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Яармагт байршуулах, хотын шинэ төв байгуулах тухай” гэсэн үндсэн дөрвөн илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалт, ярилцлагад оролцогчдод хандаж үг хэлэхдээ Улаанбаатар хотын захиргаа Засгийн газар хоёр нягт уялдаатай хамтарч ажиллах учиртай. Өнөөдөр хэлэлцүүлсэн эдгээр төсөл, хөтөлбөрийг ажил болгоход сэтгэл, эрч хүч, зохион байгуулалт хэрэгтэйг онцоллоо.

Улаанбаатарт хамгийн түрүүнд шийдвэрлэх, нэн тулгамдсан асуудал бол утаа, агаарын бохирдол. Энэ сэдвээр олон жил хоосон ярилаа гэж Ерөнхий сайд хэлээд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатарт ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, хуульчилж хориглоно. Айл өрхийг боловсруулсан түлшээр хангана. Бэлтгэл ажил эхэлсэн. Ингэж чадвал утаа, агаарын бохирдол 50 хувь багасна. Энэ ажлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Хотын дарга С.Батболд хоёр хариуцаж ажиллахыг үүрэг болголоо.

Цэвэрлэх байгууламжийн ажлыг энэ хавар эхлүүлнэ. Энэ асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд хариуцуулсан. Энэчлэн бүх ажил эзэнтэй байх ёстой гэлээ.

Уулзалт зохион байгуулсан хотын удирдлагад Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлээд Засгийн газар, хотын удирдлагууд улиралд нэг удаа ингэж уулзаж, ажлын явцаа ярилцаж, асуудлаа шийдэж байх нь зүйтэй гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бруцеллёз өвчний үүсгэгчтэй сүүг зарж байжээ
 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан ил задгай худалдаалж буй шингэн сүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн байна. 16 сүүний дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулахад, гурав нь буюу 19% нь усны хольцтой, хоёр нь буюу 12,5%-д бруцеллёз өвчний үүсгэгч илэрсэн байна. Түүнчлэн улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид 10 дээжийг антибиотикийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээнд хамруулахад нэг дээжинд хлорамфеникол илэрсэн байна.

Мөн малын эмийн замбараагүй хэрэглээ нь малын эмэнд дасалтай болгож, мах сүүнд нь антибиотик ихээр үлдэх шалтгаан болжээ. Дулааны  боловсруулалт хийгдээгүй, гарал үүсэл тодорхойгүй, баталгаагүй малын түүхий сүү худалдан авахаас татгалзахыг хэрэглэгчдэд Нийслэийн мэргэжлийн хаяналтын газраас сэрэмжлүүлж байна. 

30-39 насанд ямар эрт илрүүлэг, үзлэгт хамрагдах вэ?

Сар шинээр 200 гаруй тээврийн хэрэгсэл нэмэлтээр явна

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас сар шинийн баярын өдрүүдээр Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвүүдээс нэмэлтээр тээврийн хэрэгслээр үйлчлэхээр зохион байгуулж байна. 

Тухайлбал дээрх зорчигч тээврийн төвүүдээс нийт 71 чиглэлд 450 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 211 баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэхээр болж байна. Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу Драгоны вокзалаас цагийн хуваарийн дагуу 372 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр байсан бол баярын өдрүүдэд 142 тээврийн хэрэгслийг нэмэлтээр үйлчилгээнд явуулахаар боллоо. Мөн Баянзүрх зорчигч тээврийн төв 78 тээврийн хэрэгслийг нэмэгдүүлж, нэмэлтээр 69 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр зохион байгуулж байна.

Харин сар шинийн баяраар улс, хот хоорондын зарим чиглэлүүдийн зорчигч урсгал буурдагтай холбогдуулан хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд дараах 49 чиглэлийн тээвэрлэлтийг зогсоох юм байна.

Пёнчанд "Олимпийн эвлэрлийн хана"-ны нээлтийн ёслол болов

Өмнөд Солонгосын Пёнчан хотод олимпийн бэлэг тэмдэг болсон “Олимпийн эвлэрлийн хана”-ны нээлтийн ёслол өчигдөр өглөө боллоо. 
“Олимпийн эвлэрлийн хана”-ны нээлтийн ёслолд Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах, “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ли Хэ Беом, Өмнөд Солонгосын Соёл, спорт ба аялал жуулчлалын сайд До Жон Хуан тэргүүтэй албаныхан оролцжээ. 

Энэхүү хананы загварыг Өмнөд Солонгосын архитектур И Жэ Сок “Хүмүүс хоорондын харилцаанд хана бус “гүүр” байх ёстой” гэж Ромын пап Фрэнсисийн хэлсэн үгнээс санаа аван гаргажээ.Спортоор дамжуулан даян дэлхийд энх тайвныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор эртний Грекийн үеэс “Олимпийн эвлэрлийн хана”-ыг олимпийн тосгонд олимп эхлэхээс хэд хоногийн өмнө байрлуулсаар ирсэн уламжлалтай бөгөөд олимпод оролцогчид үүн дээр сэтгэгдлээ бичиж үлдээдэг юм.

17 өдөр үргэлжлэх өвлийн олимпийн XXIII наадам энэ баасан гарагт эхэлнэ. Энэ наадамд дэлхийн 92 улс орны 2900 гаруй тамирчин оролцох бөгөөд тэд 102 алтан медалийн төлөө өрсөлдөнө.

Пёнчанд "Олимпийн эвлэрлийн хана"-ны нээлтийн ёслол болов

2018-02-06 09:32:00 

Өмнөд Солонгосын Пёнчан хотод олимпийн бэлэг тэмдэг болсон “Олимпийн эвлэрлийн хана”-ны нээлтийн ёслол өчигдөр өглөө боллоо. 
“Олимпийн эвлэрлийн хана”-ны нээлтийн ёслолд Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах, “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ли Хэ Беом, Өмнөд Солонгосын Соёл, спорт ба аялал жуулчлалын сайд До Жон Хуан тэргүүтэй албаныхан оролцжээ. 

Энэхүү хананы загварыг Өмнөд Солонгосын архитектур И Жэ Сок “Хүмүүс хоорондын харилцаанд хана бус “гүүр” байх ёстой” гэж Ромын пап Фрэнсисийн хэлсэн үгнээс санаа аван гаргажээ.Спортоор дамжуулан даян дэлхийд энх тайвныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор эртний Грекийн үеэс “Олимпийн эвлэрлийн хана”-ыг олимпийн тосгонд олимп эхлэхээс хэд хоногийн өмнө байрлуулсаар ирсэн уламжлалтай бөгөөд олимпод оролцогчид үүн дээр сэтгэгдлээ бичиж үлдээдэг юм.

17 өдөр үргэлжлэх өвлийн олимпийн XXIII наадам энэ баасан гарагт эхэлнэ. Энэ наадамд дэлхийн 92 улс орны 2900 гаруй тамирчин оролцох бөгөөд тэд 102 алтан медалийн төлөө өрсөлдөнө.

Эх сурвалж: Роснефть Монголд салбараа нээх асуудлаар ярилцжээ

Саяханы хэдэн өдөр нефть импортлогч компаниу шатахууны онцгой албан татварын нэмэгдлийг эсэргүүцэж АИ 92, 80 шатахууныг зарахгүй гүрийж АИ 95 бензиний үнийг дур мэдэн нэмж худалдаалсан. Тэд шатахууны хомсдолыг бий болгож хэдэн өдөр иргэдийг бухимдуулсан билээ. Эцэст нь Засгийн газрын дийлж АИ 92, 80 шатахууны онцгой албан татварыг тэглүүлж чадсан юм. 

Иргэд шатахуун авч чадалгүй бухимдахдаа Оросын Роснефть компанийн салбарыг Монголд ажиллуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв. Харин Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр барихгүй бол цаашид бүтэхгүй юм байна гэж мэдэгдсэн. Тэгвэл энэхүү үйл явдлыг Оросууд овжиноор мэдэрсэн бололтой. Тодруулбал, ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт манай улсад ирсэн бөгөөд энэ өдрүүдэд холбогдох албаныхантай уулзаж байна. 

Манайхан дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах болсон энэ үед манай улсын шатахууны дийлэнхийг хангадаг "Роснефть” компани ямар хэлэлцээ хийж байгаа нь сонирхол татаж байгаа юм. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар  “Роснефть" компани манай улсад салбараа нээж магадгүй аж. Учир нь тус компани зах зээлийн үнээс хямд өртгөөр шатахуун борлуулах салбараа манай улсад нээх талаар урьд нь хоёр ч удаа хүсэлт гаргаж байсан юм. 

Мөн хайгуул хийх асуудлаар хүсэлтээ илэрхийлсэн гэх мэдээлэл ч байна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн сард Давосын чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, түлш шатахууны хангамж, геологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байдаг. Уг уулзалтын гол зорилго нь түлш, шатахууны хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг хангах, үнэ бууруулах чиглэлээр хамтран ажиллах чиглэлд санал солилцсон явдал байв.

ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворкович энэ чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, “Роснефть” компанид уг асуудлаар Монгол Улстай хэлэлцээр хийх чиглэл өгсөн байдаг. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Роснефть”-ийн төлөөлөгчидтэй хэлэлцээр хийж эхэлсэн нь энэ юм.  

Энэ талаар Д.Сумъяабазар сайд Хэлэлцээр үргэлжилж байгаа. Хоёр тал байр сууриа нэгтгэсний дагуу албан ёсоор мэдээлэл хийнэ. Хэлэлцээрийн явцад мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгөөд буй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment