8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-02-07 08:34:26

09.00

  • Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв байдал болон өнгөрсөн оны хөдөлмөрийн зах зээлийн судалгааны талаарх дүнг танилцуулах арга хэмжээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт өглөө эхэлнэ. Сэтгүүлчдэд 11.00 цагаас мэдээлэл хийнэ. 
     
  • НЗДТГ-ын Цэргийн штаб, БХЯ-тай хамтран Батлан хамгаалах яамны хурлын танхимд Монгол Улсын Дайчилгааны тухай хуульд заасны дагуу хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явуулна. Хотын дарга, Батлан хамгаалахын сайд болон холбогдох хүмүүс оролцоно.

11.00

  • Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс Авлигатай тэмцэх газрын байранд 'Х.Энхжаргал авлигачдыг орогнуулж байна' сэдвээр мэдээлэл хийнэ. 
     
  • Сүхбаатарын талбайд гэр хорооллын иргэд жагсаал хийнэ. 
  • “Гинжийг тасал” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Blue Mon Centre-т болно. 

  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал НЗДТГ-ын А танхимд болно. Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Газрын зориулалт өөрчилж, хамтран эзэмшигч нэмэх тухай зэрэг асуудлууд хэлэлцэнэ. 

14.00

  • “Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалт Залуучуудын соёлын төвд болно. Чуулганд сүүний фермер, үйлдвэрлэгчдийг төлөөлсөн 200 гаруй төлөөлөгч оролцоно.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment