8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

2018-02-07 08:39:05

Өглөө 05 цагт Улаанбаатарт 23 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. 

Харин өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, 8-10 хэм хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын талаар 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нөмөр нөөлөг газраар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 8-9-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг  онцгойлон анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл