8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: 2018, 2019 онд инфляцийн төвшинтэй уялдуулан цалин нэмэх шийдвэрт хүрсэн

2018-02-07 08:43:00

Сангийн яам, Олон улсын валютын сан /ОУВС/ болон Монголбанкнаас хамтран хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн талаар Сангийн яаманд өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэхүү мэдээлэлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-гийн  ажлын хэсгийн ахлагч Жеофф Готлеб, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер болон Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нар хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн танилцуулгын үеэр хэлсэн ОНЦЛОХ ИШЛЭЛИЙГ хүргэе.

Ч.ХҮРЭЛБААТАР:  2017 оны гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн арван сарын хугацаанд валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн. 

- 2017 оны гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. 

-Эдийн засгийн бодлогыг зөв явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдгийг харууллаа. 

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжирч, 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн.

-Экспорт, гадаад худалдаа нэмэгдсэн, төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. 

-Төсвийн алдагдал ДНБ-ий 9.5 хувиас 6.5 хувь болж  буурсан. 

- 2018, 2019 онд инфляцийн төвшинтэй уялдуулан цалин нэмэх шийдвэрт хүрсэн. 

-Төсвийн алдагдал буурч, төрийн сангийн үлдэгдэл нэмэх цикл рүү орсон.

-Төрийн сангийн дансны үлдэгдэл 405 тэрбум төгрөгт хүрсэн.

-Шинэ Засгийн газрын зүгээс дотооддоо бонд гаргахгүй байх бодлого баримталснаар арилжааны банкуудад 1.2 их наяд төгрөгийн богино хугацаатай бондын төлөлт хийгдэж, 120 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн.

-ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөөгөөр Монголын эдийн засагт “үүр цайлаа”.

-Хүүхдийн мөнгийг цаашид үргэлжлүүлэн бүх хүүхдүүдэд олгох асуудлаар хэлэлцэнэ.

ЖЕОФФ ГОТЛЕБ: Засгийн газар төсөв болон Мөнгөний бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг өндөр, тогтвортой өснө

ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч ЖЕОФФ ГОТЛЕБ: 

-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн маш сайн байна.

- "Эдийн засгийн гүйцэтгэл бидний төсөөлснөөс хамаагүй сайн гарч байна. Үндсэн шалтгаан нь түүхий эдийн үнэ өндөр байгаатай холбоотой. Энэ өсөлтийг дагаад дотоодын эрэлт ч нэмэгдэж байна. 

-2017 оны 4 дүгээр сард батлагдсан хөтөлбөр нийт 5.5 тэрбум ам.долларын багцтай. 

-Хөтөлбөрөөс нааштай үр дүнгүүд гарч эхэллээ. 

-Төлөгдөх ёстой бондуудыг төлсөн, гадаад валютын нөөц нэмэгдсэн, Засгийн газрын өрийн хэмжээ 10 орчим хувиар буурлаа. 

-Нэг жилийн өмнөх үетэй харьцуулбал Монголын эдийн засаг эрсдэлд өртөх магадлал багаслаа. 

-Эдийн засгийн гүйцэтгэл сайжирсан нь экспортын гүйцэтгэлтэй шууд холбоотой хэдий ч Засгийн газрын зүгээс зөв бодлого хэрэгжүүлсэн гэж дүгнэж байна. 

-Эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байна. Тухайлбал экспортын эрэлт огцом буурах, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдвэл Монголын эдийн засагт том цочрол болж болзошгүй. Тийм болохоор энэ эрсдэлээ харгалзаж үзээд Засгийн газар энэ бодлогуудаа цаашид үргэлжлүүлэх ёстой. 

-Засгийн газар төсөв болон Мөнгөний бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг өндөр, тогтвортой өснө.

-ОУВС-гийн зүгээс Засгийн газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна. Энэ хүрээнд Засгийн газрын төсөв, ядуу, эмзэг бүлгийхэнд чиглэсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлнэ.

- Ирэх хоёр жил өнгөрсөн нэг жилийх шиг байвал бид их азтай байж хөтөлбөр үр дүнгээ харуулна.

-Монгол Улсын хувьд жижиг эдийн засагтай учир экспортын орлогыг нь дэмжиж, эдийн засгаа өргөжүүлэх чиглэлд анхаарахад нааштай үр дүн гарна гэсэн өөдрөг хүлээлттэй байгаа.

-Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал, бүх хүүхдүүдэд олгох эсэх асуудал дээр нэгдсэн эцсийн шийдвэр гараагүй. Харилцан ярилцаж байна.

 

- Бүх хүүхдэд бус ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүд шаардлагатай дэмжлэг, хүүхдийн мөнгөө авч чадаж байгаа эсэхийг анхаарч ажиллах хэрэгтэй.  

Д.Нэргүй

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment