8o
Улаанбаатар хот
mobile menu

Пёнчан хотын олимпийн бүсэд 36 хүн гэдэсний халдварт өвчнөөр өвчилжээ

2018-02-07 09:17:00

2018 оны өвлийн олимпийн тоглолт болох Пёнчан хотын олимпийн бүсэд 36 хүн норовирус гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн талаар “Koreaboo” цахим хуудас мэдээлжээ.Тус мэдээлэлд Пёнчаны олимпийн наадмын үеэр ажиллах аюулгүй байдлын албаны хэд хэдэн ажилтан гэдэс нь өвдсөний улмаас сүүлийн дөрвөн хоногт эмчид хандах нь ихсээд байгаа гэсэн байна.  Үүнээс нийт 36 хүнийг норовирусын халдвартай гэж оношилсон байна. Ажилтнуудын ингэж олноороо бие нь тавгүйрхэх болсон гол шалтгаан нь ундны уснаас илэрсэн вирус болоод байгаа аж.Пёнчаны өвлийн олимпийн наадам энэ сарын 9-25-нд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл