8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Дамба-Очир: Ш.Батхүүд хөрөнгө байгаа. Тиймээс асуудал үүсгэлгүй өрөө төл 

Сэтгүүлч Т.Хулан
2018-02-07 10:02:00

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийн асуудлаар  ярилцлаа. 

Хувийн компанийн авсан зээлийг Засгийн газар төлөх ёсгүй


-    Та Эрдэнэтээс УИХ-д сонгогдсон. Тиймээс эрдэнэтчүүдийн амьжиргаатай салшгүй холбоотой Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар байр, сууриа илэрхийлэх ёстой хүмүүсийн нэг. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь гадны банкны барьцаанд орсон гэх мэдээлэл байна. Энэ асуудлыг та судалж үзсэн үү? 

-    Эрдэнэт үйлдвэрээс Эрдэнэт хот шууд хамааралтай. Эрдэнэт хотын төсвийн 88 хувь нь уг үйлдвэрээс хамаатай байдаг. Тэгэхээр энэ үйлдвэр олон жил тогтвортой, хэвийн үйл ажиллагаагаа явуулах нь их чухал юм. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг гадны банкинд алдах нь гэх мэдээлэл байгаа. Энэ бол 51 хувь биш 51 сая долларын асуудал юм. “Жаст”-ын Ш.Батхүү гэх хүн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 51 сая долларын зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж өгсөн гэх яриа бий. Мөн Ш.Батхүүд баталгаа гаргаж өгсөн хүмүүс нь “Миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, үйлдээгүй гэж ярьсан” гэх мэдээлэл ч бий. Монголын шүүхээс тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх дүгнэлтийг гаргасан гэсэн. Тийм учраас Ш.Батхүү нь байцаагдаад явсан гэж би ойлгож байгаа. Олон улсын шүүхээс Ш.Батхүүгийн тавьсан өрийг “Эрдэнэт” үйлдвэрийг төл гэх шийдвэрийг гаргасан гэсэн. Энэ асуудлаар би “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудаас асуусан. Тэд миний асуултад “Энэ асуудал давж заалдах шатанд явж байна. “Эрдэнэт” үйлдвэрийг төл гэх эцсийн шийдвэр гараагүй байгаа” гэж  хариулсан.

Ер нь аль нэг хувийн компанид “Эрдэнэт” үйлдвэрээр зээлийн баталгаа гаргаж өгсөн нь буруу, маш хариуцлагагүй асуудал. Тэгэхээр яригдаад буй өрийг Ш.Батхүү төлж барагдуулах ёстой. Хэдий “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан ч Ш.Батхүү гэх хүн мөнгийг нь авсан шүү дээ. Гэтэл Ш.Батхүүг ямар ч хөрөнгөгүй учраас хоосон хүний хоёр чихийг нь огтолж аватай ижил зүйл болоод байна гэх яриа байна. Ш.Батхүүд хөрөнгө байгаа гэж би бодож байна. Тэгэхээр Ш.Батхүү хэл, ам гаргалгүйгээр энэ өрийг төлөх ёстой. 51 саяыг долларыг авсан нь үнэн учраас төлөх ёстой. Алдангитайгаа нийлээд 99 сая доллар төлөх шаардлагатай гэсэн мэдээлэл бий. 


-    Ш.Батхүү төлбөрийн чадамжгүй учраас зээлийн батлан даалт хийсэн “Эрдэнэт” үйлдвэр 99 сая долларыг төлөхөөс өөр аргагүйд хүрээд байна шүү дээ. Хэрвээ Ш.Батхүү төлж чадахгүй гэвэл яах юм бэ? 

-    Эрдэнэт үйлдвэр хэн нэгэн нөхрийн авсан зээлийг төлөхгүй. Ш.Батхүү нь уул, уурхайн лицензтэй гэсэн. Хэрвээ лицентэй бол түүнийг нь хурааж аваад өрийг нь төлүүлэх шаардлагатай. Мөн Эрдэнэт” үйлдвэрийн дансыг нь хааж, битүүжилж, үйл ажиллагааг нь зогсоогоогүй байгаа. Үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Уг мэдээллийг хөөрөгдөж байгаа улс төрийн хүчнүүд бий. 49 хувийг төр мэдэлдээ авсантай холбоотойгоор 51 хувийг гадныханд алдах гэж байна хэмээн сүржигнэж, шүүхийн шатанд явж буй асуудлыг дэвэргэж байна. Энэ бол санаатай, зориудаар явуулж буй үйл ажиллагаа гэж би харж байгаа. 51 хувь алга болно гэж юу байхав. 51 сая долларын л асуудал шүү дээ. 49 хувийг төр эргүүлэн авсныг эсэргүүцэн ийм мэдээллийг сөхөж гаргаж ирлээ гэж ойлгож байна.

Монгол улсын нийт өр 21 тэрбум доллар. Энэ мөнгөний долоо орчим тэрбум доллар нь Засгийн газрын өр. Үлдсэн нь бүгд хувийн хэвшлийн тавьсан өр. Энэ бүх өрийг Засгийн газар төлвөл арай хэтэрсэн асуудал болно биз дээ. Тэгэхээр хувийн компанийн авсан зээлийг Засгийн газар төлөх ёсгүй. "Эрдэнэт" үйлдвэр 51 сая долларыг төлөх эсэх асуудал яригдаж байгаа болохоос биш 51 хувиа алдах, алдахгүйн асуудал биш юм. Энэ бол 51 хувьтай огт холбоогүй. Эрдэнэт үйлдвэрийн хувьд 51 сая доллар бага мөнгө. 51 хувиа барьцаалж баталгаа гаргаагүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тухайн үеийн үйлдвэрийн удирдлагууд гарын үсгээ зурсан, зураагүй гэх ойлгомжгүй асуудал яваад байгаа. Гэхдээ Ш.Батхүү л өрөө төлөх ёстой. Хэрвээ хувийн компанийн өрийг Засгийн газар төлж болдог бол бусад аж, ахуй нэгжүүд ч өрөө төлүүлнэ гэнэ биз дээ. “Ш.Батхүү төлүүлж болж байхад би яагаад төлүүлж болдоггүй юм” гэх яриа гарна. Тэгэхээр иймэрхүү нөхцөл байдал үүсэхгүй байх хэрэгтэй. Би “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нартай “Ш.Батхүүгийн өмч хөрөнгийг хайж олж өрийг нь төлүүлэх хэрэгтэй” гэх асуудлыг ярьсан. Нэг нөхөр хэрэг хийчихээд Өршөөлийн хуулиар суллагдсан. Тэгээд одоо тавьсан өрөө “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлнэ гэж болохгүй биз дээ. Ер нь бол “Эрдэнэт” үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулах ёстой, цаашид техник тоног төхөөрөмжөө шинэчилж илүү сайн ажиллах ёстой гэж би боддог.. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийг хаасан гэх хариуцлагагүй худал мэдээлэл цацаж нийгмийг бухимдуулж болохгүй. Энэ бол болгоомжтой ярих сэдэв. Хэн дуртай нь худал, үнэн мэдээлэл хийж болохгүй шүү дээ. Үр дагаврыг нь үргэлж бодох ёстой юм. 

-    Сөрөг хүчний зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудал С.Баярын Засгийн газрын үед хийгдсэн ажил гэж мэдэгдсэн. Тиймээс уг хэргийн цаана С.Баярыг байна гэх хардлага байна. Уг хардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна уу?

-    С.Баярын Засгийн газрын үед хийгдсэн ажил. С.Баяр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал руу утсаар яриад тушаал өгдөг хүн биш юм. С.Баяр гарын үсэг зураагүй, шийддэг асуудал нь ч биш. Би нарийн ширийн асуудлыг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн удирдлагууд зээлийн баталгаанд гарын үсэг зурсан нь үнэн бол 51 хувиа барьцаалаагүй.

-    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь мөн маргаантай байгаа. Энэ асуудлаар та ямар байр, суурьтай байгаа вэ? 

-    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ авах шийдвэрийг гаргасан. УИХ-ын тогтоолыг гаргасан. УИХ-ын тогтоол бол хууль юм. Ер нь бол төрийн мөнгөөр 49 хувийг авсныг хүн бүр мэдэж байгаа шүү дээ. Монголынг төсвийг бүрдүүлэх стратегийн ордуудыг хувьчлах нь буруу юм. Дээхэн үед Худалдаа хөгжлийн банк, НИК, Эрдэнэт үйлдвэр гурав л Монголыг доллараар тэжээдэг байлаа. “Эрдэнэт”-ээс бусдыг нь хувьчилсан. Үүний үр дүнд өнөөдөр НИК, Худалдаа хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн доллар улсын төсөвт орж ирэхээ больсон. Ганц “Эрдэнэт” үйлдвэр доллар өгөөд явж байна. Монгол улс төртэй юм бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг мэдэлдээ байлгаад ард түмэндээ өгөөжийг нь хүртээгээд явах ёстой. 

-    Намрын чуулган энэ баасан гаригт завсарлах гэж байна. УИХ намрын чуулганы хугацаанд хэр үр дүнтэй ажилласан гэж дүгнэж байна? 
-    Намрын чуулганы хугацаанд би Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдсон. Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор манай байнгын хороо шөнө, өдөргүй сууж ажиллаж байгаа. Тойрч гүйгээд шийдэхгүй байхын аргагүй хүнд асуудлууд орж ирж байна. Амаргүй шийдвэрүүдийг гаргаж байна. Намрын чуулганы хугацаанд их ажилтай байлаа. Монгол улсын санхүү, эдийн засгийн 95 хувийг барьж буй банкуудын хуулийг цэгцэллээ. Монгол банк болон арилжааны банкуудын хуулийг цэгцэллээ. Мөн Хадгаламжийн даатгалын хуулийг цэгцлээд дуусч байна. Энэ мэт хэл ам дагуулсан амаргүй хуулийг цэгцэлж байна. Цаашид эдийн засаг тогтвортой өсөх энэ нь ард түмэнд бодитоор мэдрэгдэх ажлуудыг хийнэ. 2018 онд том төслийг эхлүүлэх нөхцөл бүрдсэн жил байх болно. Тэгэхээр аль болох бага улс төржих хэрэгтэй. Өнөөдөр валютын нөөц 3 тэрбум долларт хүрлээ. Тэгэхээр энэ хэмжээний өрийг хаах боломжтой болж байна гэж л ойлгох болно. Энэ бол эдийн засаг сайжирч буйгийн дохио. Монгол улсын нийт нийт өр 21 тэрбум доллар гэж би дээр хэлсэн. Үүний ихэнх нь хувийн хэвшлийнх. Хэрвээ аж, ахуй нэгжүүд сайн ажиллавал өрөө хэвийн дараад явах боломжтой. Үүнийг бас дэвэргэж болохгүй юм. Ажлыг нь хийлгэх хэрэгтэй. УИХ-ыг тарааж Ерөнхийлөгчид бүх эрх мэдлийг өг гэх зүйлийг ярьж байна. Монголын ард түмэн ухаантай. Засаг төрийг тогтворгүй байлгахыг хэн ч хүсэхгүй. Иргэний дайн гаргаж, олон жилээр улс орныхоо хөгжлийг хойш татахыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр улс төржилгүйгээр ажлаа хийцгээе. 

-    Таны сая ярьсантай холбогдуулан нэг асуулт асуумаар байна. Банкны хүүг бууруулахыг иргэд хүсч байгаа. Та Эдийн засгийн байнгын хорооны даргын хувиар энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах уу? 

-    Эдийн засгийг цогцоор нь сайжруулах асуудал л яригдана шүү дээ. Хүүгийн дээд хэмжээг тогтоовол эдийн засгаа боомилно. Хүүгийн хэмжээ эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаагаас шалтгаалдаг. Харин хадгаламжийн хүүг бууруулах асуудлыг бид ярьж байгаа. Ажлын хэсэг хуралдаж олон талаас нь ярилцсан. Ер нь банкуудын хүү 20 хувиас 18 хувь руу буурч байгаа. Цаашид ч буурах төлөвтэй байна. Эдийн засаг тогтвортой байгаад бид зөв ажиллаж чадвал хүү буурна. 2016 онд эдийн засаг их хүнд байсан. Бид шат дараатай арга хэмжээг авсаны үр дүнд эдийн засаг сэргэж байна. Өнөөдрийн сэргэлт нь хагас жилийн дараа иргэдэд бодитоор мэдрэгдэнэ шүү дээ. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Toroo
Olni omno tsaaz ogoh heregtei
2018/02/09 174.221.6.5
Avilgalch
Nassar ni shoron esvel buudan byr bolohgyi bol 2 chih 2 gar bolohgyi bol 2 hol tegeed boojgoig taslah heregtei
2018/02/09 174.221.6.5
kkkk
bayar lalariig shorond hiigeechee
2018/02/09 73.241.42.56
irgen
pizdaag gudmand gargaad ireeeech.
2018/02/08 59.153.113.28
kkk
demjij bn!
2018/02/07 202.179.31.86
зочин
Энэ гар чинь харин өнөөдөр нэлээн ухаантай зөв ярьсан байна. ухаан орж дээ. улс орон засгийн өмнөөс хэлж ярьж байгаа нь зөв байна. өшөө ухаантай байхыг хүсье
2018/02/07 49.0.191.250
Zochin
Ene muu hoshnogo-nii huniadas yugaa meddeg yum. LUN-giin zamiig tam bolgoj olon hunii amiig avch odson muu P tsarait. Sayahan bas 13 nastai ohinii ami nasnii asuudaltai holbogdchihson tuuj yavna lee.
2018/02/07 114.245.209.75
Зочин
ene bathuu bayr 2 huzuu seereeree ene asuudald holbogdson bga yag toluulj haragdaach 2 uulangii ni shorond hiij hataaj bgaad toluulehgui bol tolohgui l de
2018/02/07 27.123.212.137
zochin
дарга нь нар нь баталгаа гаргасан нь үнэн бол 51-ээ биш 100%-иа барьцаанд тавьсан гэсэн үг гэж хэлжээ
2018/02/07 203.91.119.102
утаа
эрүүл ухаанаар сэтгэ с.баяраас өөр ийм шуналтай урвагч монголоос олдүхгүй зүгээр л гарийн үсэг с. баяр ингэж ард түмэндээ адлагдаж амьд явах ямар хэрэг байдаг юм брл
2018/02/07 202.70.33.242
Цнд
Хулгайсан хөрөнгөө оф-д шургуулчих байх. Хулгай ч худалчаа дуудалцаад л хэдэн пз-н байж бг царайг ээ. Арчаагаа алдсан номшнууд үхэж далд орооч ээ
2018/02/07 66.181.160.38
Y
26.2 тэрбумын гадаад орийн 7 тэрбум нь засгийн ор, бусад нь компаниудын ор гэнээ. Тэр компаниудын ор чинь засгийн газрын баталгаатай ор тэгэхээр засгийн газар толжил таарна даа
2018/02/07 103.26.193.241
зочин
Их хурлыг тараах гэхээр энэ мэтийн чадваргүй новшнууд ажилгүй орлогогүй болчихно гээд шээсээ савируулаад иргэний дайн яриад сууж байдаг хөгийн новш юм даа
2018/02/07 139.5.218.103
Ард
Төл хулгайчуудаа арл түмнээс хулгайлдаг хэн цаддаггүй новшнууд
2018/02/07 59.153.112.110
иргэн
төлөөчөө новшооо
2018/02/07 122.201.21.111
зочин
банкны хүүгийн талаар буруу бодож байна хүү өндөр тусам амжиргааны түвшин импиляц нэмэгддэгийг олон улсын эдийн засагын шинжээч судлаачид анхааруулдаг монгол шиг өндөр хүү альч улсад байхгүй .
2018/02/07 103.57.95.83
  • Recent
  • Most Read
  • Most Comment