8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн зээлийг 7 хувь болгоно

2018-02-07 10:34:00

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.02.06/ болж, ахмадын болон түрээсийн орон сууцтай холбоотой асуудлаар мэдээлэл сонслоо.

Засгийн газраас 2015 онд түрээсийн орон сууц хөтөлбөрийг анх баталсан байна. Энэ үеэс иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтийг олноор ирүүлэх болжээ.

Төрийн орон сууцны корпорацид өнгөрсөн онд 7000 мянга гаруй иргэн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтийг ирүүлсэн бол Өргөдлийн байнгын хороонд 400 орчим иргэн ханджээ.

Төрийн орон сууцны корпорац /ТОСК/-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүйн тайлбараар бол Засгийн газрын тогтоолыг үндэслэн 360 айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлжээ. Мөн ахмад настнууд түрээсийн байранд хамрагдах хүсэлт ирүүлснээс 265 нь квотоор хамрагдсан байна.

Ойрын хугацаанд 25 мянган айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлэх боломжтой ч хөрөнгийн асуудал шийдэгдээгүйгээс энэ ажил зогсонги байдалд оржээ. Эрэлт өндөр байгааг харгалзан үзэж, хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх шаардлага байна гэдгийг энэ үеэр онцоллоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Баярхүүгийн тайлбарласнаар бол Нийслэлийн орон сууцны корпораци энэ хавраас 1600 айлын орон сууц барих ажлыг эхлүүлэх аж.

Мөн ашиглалтын шаардлага хангахгүй болсон 54 барилга байдаг. Гэвч алслагдсан газарт байдаг учраас дахин төлөвлөлтийн тендер зарлахаар бизнесийн байгууллага сонирхдоггүй. Барилгыг нураагаад шинээр барихад 101 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ асуудлыг нийслэл улсын төсөв, гадаадын зээл тусламжаар шинэчилж баръя гэдэг асуудлыг Барилга хот байгуулалтын сайдтай байнга ярьж байгаа аж. Үүнд булангийн орнуудын хөрөнгө оруулалтыг татахыг эрмэлзэж буй гэнэ.

Энэ асуудлыг Барилга хот байгуулалтын сайдыг булангийн орнуудад айлчлах үеэр хөндөж тавих аж.

Урьдчилгаа төлбөргүйгээс иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байх тохиолдол олонтаа гарах болсон. Үүнийг зохицуулахын тулд Засгийн газар ипотекийн зээлд тавих шалгуурыг өөрчлөх аж. Ингэхдээ дахин төлөвлөлтөд хамрагдсан болон хотоос зайдуу газарт баригдсан орон сууцнаас сонговол ипотекийн зээлийг 7 хувь, урьдчилгааг 25 хувь болгохоор төлөвлөжээ.

Урьдчилгаа болон зээлийн хүүг үүнээс илүү буулгах боломжгүй. Учир нь эргээд зээлээ төлөхөд ачаалал үүсгэх учраас хамгийн боломжит хувилбар гэж үзжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ард
Ипотекийн зээлийн хүүг бууруулаачээ ??? 5% болгоочээ
2018/02/07 122.201.26.169
и
Монгол банкнаас ипотекийн зээл 4% р гардаг биз дэ. Хүүг нь буулгад 5 болгооч
2018/02/07 150.129.141.15