8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Баасан: Х.Энхжаргал авлигачидтай хуйвалдаж, хадгалж, бөөцийлдөг хүн болсон байна

2018-02-07 11:02:00

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс Авлигатай тэмцэх газрын байранд 'Х.Энхжаргал авлигачдыг орогнуулж байна' сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл хоёр дахь мэдээллээ хийлээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар УИХ-ын дарга М.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлэг, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар мэдээлэл өглөө.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Батсуурь:

Төрийн албаны ХОМ-ийг 10 жил авч байгаа. Энэ хугацаанд хэдэн онд хэдий хэмжээний хөрөнгөтэй болж байна гэсэн дүн шинжилгээ өгдөггүй. Энэ ажлаа АТГ хийхгүй байна. Манай олон нийтийн зөвлөлд маш олон гомдол, өргөдөл ирдэг. Үүний нэг нь УИХ-ын дарга М.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлэг, 60 тэрбум төгрөгийн хэрэгтэй холбоотой хэргүүдийг шалгаж, тогтоож өгөх гомдол ирсэн. Тэр иргэн гомдол гаргахдаа М.Энхболд дарга EAGLE телевизийн бүрэн зураглал нэвтрүүлэг орохдоо нэг ч удаа бизнес эрхэлж байгаагүй гэж хэлсэн бичлэгийг хамт явуулсан. Гэтэл ХОМ-тээ 3 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлсэнийг шалгуулах хүсэлт тавьсан. Үүнийг АТГ шалгах ёстой. Гэхдээ шалгахгүй л байх л даа. АТГ зөвхөн өөрийн эрх ашигтай хэргийг шалгаж байна. Тиймээс АТГ-ын дарга өөрөө авлигачдыг орогнуулсан, ашиг сонирхлыг зөрчилтэй байна хэмээн хэллээ. 


АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан:


-2007 онд байгуулагдсан АТГ бол авлигачдаас ангид байх төрийн тусгай байгууллага. Гэтэл 10 жилийн хугацаанд авлига өндөрөө авсан. Өнгөрсөн тавдугаар сард АТГ-ын дарга Х.Энхжаргал төрсөн эгчийнхээ хүүхдийг Зүүнхараагийн Төмөр замын засварын газрын даргаар томилсон байна.  Энэ бол ашиг сонирхлын зөрчил. АТГ-ыг удирдаж байгаа хүн өөрөө авлигачидтай хуйвалдаж, хадгалж, бөөцийлдөг хүн болсон байна. 
“Эрдэнэт” үйлдвэрийг Стандарт банкинд барьцаанд тавихыг зөвшөөрч, 2009 онд гарын үсэг зурсан хүмүүс нь хуурамч гарын үсэг гэж, өршөөгдсөн. Гэтэл барьцаанд тавихыг зөвшөөрсөн гарын үсэг зурсан хүмүүс өнөөдөр төрд ажиллаад, Гадаадад Элчин сайдаар ажиллаж байгаа нь шударга бус зүйл юм. Гэмт хэрэгтнүүдийг АТГ шалгахгүй, гэмт хэрэгтнүүдийг хаацайлж байгаа учраас АТГ-ын удирдлагуудыг ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэлээ. 

Хэвлэлийн бага хурлыг энэдээс үзнэ үү. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цнд
А т г чинь анхнаасаа л үл бүтэх новшнуудаар дүүрсэн худалдагсан бохир бузраар дүүрсэн газар. Анхны даргаа шударга бсны төлөө учир битүүлгээр харьд аваачаад хойдохыг нь уншчихсан шдээ. . Дангаасүрэн а
2018/02/10 66.181.160.100
Уншигч
Дандаа нэг талыг барьдаг. Бусдын гарын үзүүрт мөнгөөр хөдөлсөн хачин хүн харагддаг. АН-н Алтанхуягын үед мөнгөөр угжуулаад жаал дуугүй байсан. Одоо тэр өрөө төлж байгаа биз.
2018/02/07 66.181.186.197
zochin
atg ajlaa unench shudargaar hiih yostoi ard irgediin orgodol gomdlig mash udaan shiiddeg shalgah yostoi uymaa yamar ch hund surtalgui shalgah heregtei de
2018/02/07 27.123.212.137