8o
Улаанбаатар хот
mobile menu

“Exclusive” компани бүтээгдэхүүнээ буцаан татаж, хэрэглэгчдээсээ уучлал хүслээ

2018-02-07 11:54:10

Үндэсний үйлдвэрлэгч Exclusive компани хэрэглэгчдээсээ худалдан авсан цамцаа буцааж өгөхийг хүслээ. Тус компаний захирал Г.Майцэцэг өөрийн твиттер хуудаснаа энэ тухайгаа бичиж, уучлалт гуйжээ.Тодруулбал, Exclusive компаниас шинээр худалдаанд гаргасан цамц нь материалын бэхжүүлэлт хийгдээгүй учир будаг гарч байгаа аж. Тиймээс худалдаанаас буцаан татаж авч буйгаас гадна худалдан авсан хэрэглэгчдийнхээ гомдлыг барагдуулах үүднээс ийм шийдвэр гаргаж буй гэнэ. “Үндэсний үйлдвэрлэл гэдэг буух эзэн, буцах хаягтай байдаг төдийгүй дэмждэг хэрэглэгчдээ хохироох эрх бидэнд байхгүй” хэмээн Г.Майцэцэг захирал хэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Майцэцэг гэдэг энэ хүн үлгэр жишээ үзүүлж байна гэж би бодлоо. Улам хичээгээрэй. Амжилт.
2018/02/08 182.160.37.22