8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Даваасүрэн: “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргаж өгсөн хүмүүс хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулах ёстой

Сэтгүүлч Т.Хулан
2018-02-07 13:07:00

Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.  


-    2018 онд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд Засгийн газраас ямар ажлыг хийх вэ? 

-    Сэргээгдэх эрчим хүчинд үүсээд буй хоёр л асуудал байна. Нэгдүгээрт, үнэ тарифын асуудал. Үнэ тарифыг буулгах шаардлагатай. Тэгэхгүй бол сэргээгдэх эрчим хүчний тарифыг иргэд, аж ахуй нэгжүүд нуруундаа үүрдэг юм. Үүнийг буулгахын тулд хууль эрх зүйн орчныг өөрчлөх саналыг оруулж байна. Цаашид өрсөлдөөнт байдлаар үнэ тарифыг нь буулгана. Одоо  нэг кв цагт 300-400 төгрөг төлдөг. Хоёрдугаарт, эрчим хүчний өөрийн зохицуулалт, тогтвортой байдлын асуудал байна. Жишээлбэл, нарны станц өдөрт 100 мВт-ыг үйлдвэрлэж байна. Ингээд зургаан цагаас хойшхи оргил ачааллын үеэр наргүй болчихдог учраас үйлдвэрлэлээ явуулж чадахгүй байна. Иймэрхүү хүндрэлүүд гаргаж буй учир зохицуулах шаардлагатай асуудлууд бий. Эрчим хүчний системийн тогтвортой байдалд нар, салхины станцууд тодорхой хэмжээнд сөрөг нөлөөллүүд гаргаж байна. Үүнийг зохицуулах дэвшилтэт технологийг ашиглах шаардлагатай. Зарим оронд хуримтлалын технологи ашигладаг болсон байна. Усан цахилгаан станцын сэргээгдэх эрчим хүчинд бид түлхүү анхаарал хандуулж байгаа. Энд хүндрэл гарах нь бага. Үүнийг бид дэмжих ёстой. Манай улсын эрчим хүчний бие даасан тогтвортой байдлыг хангахад усан цахилгаан станц хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Европын сэргээн босголтын банктай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ТЭЗҮ-г бий болгох чиглэлд хамтран ажиллахаар тохирсон. Үүний дараа Ховд голыг түшиглэж усан цахилгаан станц барих хөрөнгийг олох ажлууд хийгдэнэ. Мөн Эгийн голын дэргэд усан цахилгаан станц барих асуудал яригдаж байгаа. 

-    Уг усан цахилгаан станцыг барихад хэдий хэр хэмжээний хөрөнгө орох вэ. Эргээд мөн хэдий хэр хэмжээний зардлыг хэмнэх юм бол. Энэ талаар тооцоо, судалгаа хийсэн үү? 

-    Даваад биелэгдэх юм байна лээ. Нар, салхины цахилгаан станц явуулах зөвшөөрлөөр 1300 мегаватт үйлдвэрлэж байгаа. Гэтэл манай улсын суурилагдсан хүчин чадал хэрэглээ 1000 мегаватт байгаа юм. Хэзээ ч нар, салхиар цахилгаанаа 100 хувь хангана гэж байхгүй шүү дээ. Ийм зөвшөөрлийг өгсөн нь бодлогын алдаа юм. Үүнийг зохицуулахад хүндрэл тулгараад байна. Энэ жил нарны 100 мегаваттай цахилгаан станц барина. Гэтэл нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 хувь байх ёстой. Энэ хувь нь хэтрээд явчихаж байгаа юм. Учир нь нарны цахилгаан станцын хүрээнд 600, 700 мегаваттын эрх өгчихсөн байна шүү дээ. 

-    Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадны банкны барьцаанд тавьсан асуудлыг хэлэлцсэн. Тэгээд Засгийн газар “Стандарт” банкинд 99 сая долларыг төлөхөөр болсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-    Засгийн газар тэр өрийг төлөхгүй. Эрдэнэт үйлдвэрээс баталгаа гаргасан нь бодитой юу, үгүй юу гэдэг яриа байгаа. Ер нь нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол “Эрдэнэт” үйлдвэр хуулийн өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээгээд шийдээд явах ёстой. Мөн “Эрдэнэт”-ээр баталгаа гаргасан хүмүүс хариуцлага хүлээж  хохирлыг барагдуулах асуудал яригдах ёстой. 

Т.Хулан
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ард
Тэр мэдээж шүү дээ. Чадах уу та нар гэдэг асуултанд минь хариулчихаач
2018/02/08 119.40.98.153
ТУНГАА
ӨӨРСДӨӨР НЬ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ, ТЭР Ч БҮҮ ХЭЛ ХУУРАМЧ БАТАЛГАА ГАРГАЖ ӨГСӨН ХҮМҮҮСТ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ.
2018/02/08 66.181.186.72
САНАЛ
БАТАЛГАА ГАРГАСАН, ЗЭЭЛ АВСАН ХҮМҮҮСЭЭР НЬ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ, ТЭР МӨНГӨӨРӨӨ ГАДААДАД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ АВЦГААСАН БАЙХ. НЭР ДЭЭРХИ БҮХ ХӨРӨНГӨ, ЛИЦЕНЗҮҮДИЙН ХУРАА
2018/02/08 66.181.186.72
Сүхээ
Ганзоригын гэх Говьсаун тэгээд Эрдэнэтийх болж байна уу.
2018/02/07 103.212.117.149
Иргэн
Яг зөв шүү. Үүнийг л бүгдээрээ нэхэл хатуутай шаардах хэрэгтэй.
2018/02/07 103.229.121.221
БАЯЧУУДЫН ЗЭЭЛИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТӨЛӨХ ЁСГҮЙ!
ТЭР ОЛОН УЛСАД ЗАЛЛИН ХИЙЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ХАЙРЛАЖ ӨӨР ДЭЭРЭЭ ЛАЙ БҮҮ ХУРАА ТЭР ЛУЙВАРДАГЧИД БҮГД ТЭРГҮҮН БАЯЧУУД БОЛСО ТУЛ ХӨРӨНГӨӨР НЬ ТӨЛӨӨД ШИЙТГЭ.
2018/02/07 202.9.44.85
ЭНЭ БОЛ ОЛОН УЛСЫН ЗАЛЛИНГИЙН ХЭРЭГ БАЙНА.
ЭНЭ НЬ ДЭЭР ЭРГЭЛЗЭХ ЮУ БНА АА. ТЭР БАТАЛГААГ МОНГОЛЫН ЗАСГЫН ГАЗАР АЛБАН ЁСООР ГАРГААГҮЙ Л БОЛ ТЭР ХУУРАМ Ч БАТАЛГАА ГАРГАСАН ХҮМҮҮСЭЭ БАРИАД ХУУРАМЧ БАТАЛГААТАЙ НЬ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭЭР ОРУУЛЖ ШИЙТГЭ.
2018/02/07 202.9.44.76
Даваасүрэнд
Хоосон мэдэмхийрэхээ боль л доо. Мэддэг хүмүүсээс яадгийг нь асуу бас юм унш. Санааны зоргоор бурдагаа болимоор юм.Ядахдаа нэрээ бодооч
2018/02/07 211.254.135.103