8o
Улаанбаатар хот
mobile menu

Налайхаас их хэмжээний тэсрэх бодис илэрчээ

2018-02-07 13:20:45

Тагнуулынхан өнгөрсөн сарын 31-ний өдөр их хэмжээний тэсрэх бодис илрүүлжээ. Тодруулбал, нийслэлийн Налайх дүүргийн харьяат А, Б нар их хэмжээний тэсрэх бодис хууль бусаар хадгалж, зарж борлуулах гэж байгаад баригдсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Зарим хүн ашиг олох зорилгоор хувиараа ашигт малтмал олборлодог иргэдэд тэсрэх бодис хууль бусаар зарж, борлуулдаг. Үүнээс үүдэн иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол ч цөөнгүй бий. Тухайлбал, 2015 онд Төв аймагт хоёр иргэн тэсрэх бодис хууль бусаар ашиглаж байгаад амь насаа алдаж байсан. Тиймээс хууль хүчний байгууллагынхан тэсрэх бодисын хууль бус худалдаа, ашиглалтад тавих хяналтаа сайжруулахгүй бол аюулын харанга ойрхон байна.  ТЕГ-аас энэ хэргийг шалгаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл