Засгийн газар БНХАУ-ын зах зээлд “Панда” бонд арилжаалах гэж байна гэх мэдээллийг "Bloomberg" телевиз мэдээлсэн. Тэгвэл уг мэдээлэл худал гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.
Тэрбээр "Засгийн газар Панда бонд гаргах гэж байгаа гэх мэдээлэл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. "Bloomberg TV" болон Bloombergtv.mn сайтыг энэхүү худал мэдээллээ залруулахыг албан ёсоор шаардаж байна. Bloomberg телевизтэй утсаар холбогдоод ташаа мэдээлэл гарсан байна. Залруулна уу гэхээр "Үгүй" гээд байх юм. Хөрөнгө оруулагчид, сэтгүүлчид сүүлдээ элчин сайдын яамдуудаас хүртэл залгаад манай яамныхныг зүгээр байлгахгүй асуугаад байх юм" гэв.
Т.Энхэлээ