8o
Улаанбаатар хот
mobile menu

СХД-ийн өсвөрийн бөхчүүд, алдарт бөх Каори Ичогийн хөтөлбөрт оролцохоор Япон улсыг зорив

2018-02-07 14:33:40

Сонгинохайрхан дүүргийн өсвөр үеийн тамирчид долоо хоногийн хамтарсан бэлтгэлд оролцохоор өнөөдөр Япон улсыг зорив.Монголын чөлөөт бөхийн холбоо, Японы Кюүшюү мужийн Мияаконжо хотын чөлөөт бөхийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд өсвөрийн бөхчүүд ийнхүү хамтарсан бэлтгэлийг хийж, туршлагаа солилцож байгаа юм. СХД-ийн тамирчин Б.Цэндсайхан, Г.Мягмарзул, Э.Цолмон, З.Үүрийнтуяа нар дасгалжуулагч Н.Баатарын хамт явсан бөгөөд өсвөрийн тамирчид Япон оронтой танилцахаас гадна олимпийн дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга, Японы алдарт бөх Каори Ичогийн хөтөлбөрт оролцоно. Мөн “Бээжин-2008” олимпийн наадмын мөнгөн медальт /55 кг/ Томохиро Мацүнага тус хөтөлбөрийн дасгалжуулагчаар ажиллах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл