8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: Хөдөө орон нутагт шуудай шуудайгаар нь “Алтан гадас” тарааж байна

Сэтгүүлч Т.Хулан
2018-02-07 16:01:00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцэж байна. Хаврын чуулганаар 44 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Төрийн одонг цэгцлэх хэрэгтэй.

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дэмжиж байна. Эдийн засгийн талаарх бодлогыг түлхүү оруулах хэрэгтэй гэдэг Д.Эрдэнэбат гишүүний саналтай нэг байна. Сошиал ертөнцийн тухай асуудлыг бид ярьдаг. Энэ ертөнц хэрээс хэтэрч байна.  Нийгмийг дотор нь маш их хагалж, бутаргаж байна. Одоо цагийн хүүхдүүд үргэлж сошиал ертөнцтэй харьцдаг. Тиймээс залуу хойч үе минь хүн болж төлөвших нөхцөл нь хэцүүдлээ. Тиймээс Засгийн газар энэ чиглэлээр хуулийн төсөл оруулж ирэх хэрэгтэй байна. Дараагийн асуудал нь, төрийн одонг цэгцлэх хэрэгтэй. Хөдөө орон нутагт шуудай шуудайгаар нь “Алтан гадас” тарааж байна гэж байна. Хурал хийж байгаад тампуугаар нь “Алтан гадас” өгч байна гэж байна. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

УИХ дээр орж ирж байгаа зарим хуульд эрүүл саруул талаас нь харах хэрэгтэй.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Төсвийн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой

-Дэмжих ч зүйл байна, дэмжихгүй ч зүйл байна. 44 хуулийн жагсаалт асуудлын шийд биш. Цэвэр агаарын тухай хууль байхгүй байна. Өнөөдөр Засгийн газар УИХ-ын шийдвэрийг зөрчиж байна. Мөн татварыг буцаасантай холбоотой Төсвийн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой. Хуулийн хугацаанд хийх тул ээлжит бус чуулган зарлах байх. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой төслийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад шууд оруулж ирэхийг дэмжихгүй байна. Харин УИХ-ын дэгтэй холбоотой асуудлыг оруулж ирэхийг дэмжиж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь УИХ дээр хэлэлцээд буцаагдсан байхад Улсын бүртгэлийн болон Эд хөрөнгийн эрхийн, Иргэний эд хөрөнгийн хуулийг оруулж ирсэн нь буруу. Тиймээс би дээрх гурван хуулийн төслийг хасах саналтай байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-ыг тараах тэмцэл хавар үргэлжилнэ

-Төрийн хямрал гудамжны хямрал болж үргэлжлэх нь. Бүх зүйл тодорхойгүй байна. 65 суудалтай эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөх ч юм шиг, үгүй ч юм шиг. Батлах ч юм шиг, батлахгүй ч юм шиг. Эрхзүйн тодорхойгүй байдал үүсгэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар батлах асуудал оруулж ирж байна. Дараагаар нь Ард нийтийн санал асуулга оруулна гэнэ. Үндсэн хууль өөрчилвөл бусад хуулиуд  үзэл санаатай нь нэг байх ёстой. Шинэ Үндсэн хуулийн үзэл санааны баримт  батлагдвал нэг өөр.  Хариуцлагын асуудлаа ярихгүй бол УИХ-д итгэдэг хүн байхгүй болсон. Бусдын кноп дардаг, хуралдаа суудаггүй гишүүддээ хариуцлага тооцохгүй юм уу. Энэ бүхнийг ярьж хэлэлцэхгүй бол УИХ-ыг тараах тэмцэл хавар үргэлжилнэ. Засгийн газар эдийн засгаа дэмжиж, бизнес эрхлэгчдээ дэмжихгүй юм уу. Хэрвээ хэлэлцэх асуудлаа дуусгасан бол энэ их хурал тарах хэрэгтэй. Бид нийгмийн тэмцлээ дийлэхгүй шүү.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Шинэ Үндсэн хуулийн тухай яриа байхгүй

-Шинэ Үндсэн хууль гаргахгүй. Монгол Улсын Үндсэн хуульд зарим нэг өөрчлөлт оруулна. Шинэ Үндсэн хуулийн тухай яриа байхгүй. УИХ-ын тогтоол гараад Үндсэн хуулийн төсөл боловсруулж УИХ-д оруул гэсэн үүрэг өгсөн. Үүнийг намрын чуулганы хугацаанд амжаагүй. Тиймээс хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж байна. Бүх зүйл хуулийн дагуу явж байна. Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хууль уялдаатай.  Энэ хууль 2020 оноос  хэрэгжих юм. УИХ-ын гишүүний хариуцлага, чадамжтай холбоотой хуулиуд тавигдсан. Бид төслийг нь боловсруулж байна. Олон түмний хүлээгээд байгаа хариуцлагын асуудлыг оруулж ирнэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал эргэж буцах зүйлгүй. Шууд явна. УИХ дээр шүүгдээд  батлах эсэхэд ард түмний санал асуулга явуулна. Эдийн засгийн асуудалтай холбоотой хууль оруулж ирээгүй байна гэж байна. Өргөн мэдүүлэгдсэн хуульд гол шалгуур тавьсан. Тухай бүрт нь асуудлыг, шийдээд явна гэж оруулж ирсэн.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Хууль санаачлаад эдийн засгаа сайжруулаад, өрөө дарчихдаг бол сайн байна

-Засгийн газар хууль биелүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Хууль санаачлах эрх нь УИХ, Ерөнхийлөгчид байгаа. Хууль санаачлаад эдийн засгаа сайжруулаад, өрөө дарчихдаг бол сайн байна. Татварын тухай багц хууль зэргээ Засгийн газар өргөн барьсан. Төрийн албаны тухай, Хариуцлагын тухай хуулийг боловсруулж байгаа. Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хасах тухай горимын саналаар санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг хасах санал дэмжигдсэнгүй.

Ингээд УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хуралдаанд оруулж батлуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувийн саналаар дэмжив.

Уг асуудлыг хэлэлцсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. 

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монгол
Төрийн одон медалиар шагнах шалгуур байхгүй болсон. Намын харьяалалаар өгдөг,намын сурталчилгаанд сайн явсан бол өгдөг зэрэг нь үнэн шүү.
2018/02/11 103.26.194.110
ее
сонгуулийн хжууль бол гууль юмуу ?
2018/02/09 202.21.103.46
ее
баянзүрхийн 6-р хорооны даргыг халах хэрэгтэй ажлаа хийхгүй баянзүрх зах гэж аймаар хир тоос хулх бараа гадаа явган хүний зам байхгүй гээд аймаар ман-н хүн засаг дарга болох ёстой сонгуулийн хууль бол
2018/02/09 202.21.103.46
Ochoo
Yaj ch bodson arai ch tiim zambaraagui yum bsikhgui bsikh aa
2018/02/08 112.72.11.121
Зайл тарвагаа.
бас нэг хүзүүгүй тагжгар тарвага.Энэ хулгайчийг хэзээ хөөж явуулах юм бэ?
2018/02/08 180.149.78.99
завханы иргэн
Энэ балиар хов ярьж дандаа гоншигноноо .Ийм хүнэнцэрүүдийг яах гэж улс төрч болгодог бнаа
2018/02/07 103.26.195.164
basaev
өөрт нь одон өгөхгүй болохоор нь хов зөөж байгаа царай нь юм байх л даа Эр хүний шинжгүй дандаа л хов жив ярих хүн юм ИЧЭЭЧ
2018/02/07 66.181.160.48
Uneen
2013 ond han-uuliin tamgiin gazar shuudaigaar ni avch orool taraaj bailaa
2018/02/07 150.129.140.107
ХУУРАМЧ ОДОН ТАРААЖ БАЙГАА ЮМ УУ? ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.
ХАЯНХЯРВААГ ҮНЭН ЯРЬЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГУУЛЖ ХУДЛАА БОЛ ИЙМ ЦУУРХАЛ ГАРГАСНЫХ НЬ ТӨЛӨӨ ШҮҮХЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШАЛГА ҮНЭХЭЭР ҮНЭН БОЛ ТЭР ЭЗЭДИЙГ НЬ ОЛЖ ТӨР ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.
2018/02/07 202.9.44.88
ро
ууттай ч одон бариад явж байгаа хүн харагдахгүй л юм байна ш дээ
2018/02/07 103.212.119.100
Ynegyidel
Toriin odon yne xyndgyi bolood udaj bna sh dee,
2018/02/07 27.123.214.102
zochin
manai darhand shuudai tampuugaar irj asgaad bgaa altan gadas odon algaa hayan gishuunee
2018/02/07 27.123.215.222